БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
НССДС-ийн “Багшийн хөгжлийн төв” нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 7-р зүйлд “Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна” гэж заасны дагуу 2021 онд Багшийн хөгжлийн асуудал хариуцсан менежер гэсэн нэг орон тоотой байгуулагдсан бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж Сургалт-арга зүйн мэргэжилтэн, Судалгаа-дүн шинжилгээний мэргэжилтэн гэсэн орон тоог нэмж ажиллахаар төлөвлөж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
“НССДС-ийн багш нарын мэдлэг боловсрол, чадвар, багшлахуйн болон судалгааны чадамжийг тасралтгүй хөгжүүлэх, тэдний бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, суралцахуй, сурган заах арга зүйн орчин үеийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх, үндэсний болон гадаадын их сургуулиудын шилдэг туршлагыг түгээх замаар багшийн хөгжлийг дэмжиж, хөгжил, дэвшлийг манлайлагч профессор багшийг төлөвшүүлэн хөгжүүлэх”
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЧИГ ҮҮРЭГ
Төв нь “Багшийн хөгжлийн хөтөлбөр”, сургуулийн удирдлагаас хэрэгжүүлж буй багшийн хөгжлийг хангах бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, сургалт, судалгааны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээний нэгж бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон Багшийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган зохион байгуулах, “Багшийн хөгжлийн төлөвлөгөө”-г тэнхимийн санал, багшийн хөгжлийн хувийн төлөвлөгөөг үндэслэн боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, тайлагнах;
- Дадлагажигч багш нарыг заах арга зүйн болон мэргэжлийн давтан сургалтанд хамруулах, багшлах эрхийн сургалтанд суралцуулах ажлыг зохион байгуулах;
- Сургах, суралцахуйн үйл явцыг бүтээлчээр удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн өндөр чадвар, соёлтой багшийг бэлтгэх, чадавхжуулах, төлөвшүүлэх;
- Оюутан төвтэй, бүтээлч оролцоонд суурилсан харилцан идэвхтэй, асууж мэтгэлцэх (questioning) хандлагад суурилсан, оюутнаар өөрөөр нь мэдлэг бүтээлгэх, асуудлыг шийдвэрлүүлэх, бие даан суралцах арга барил эзэмшүүлэх буюу үр дүнд төвлөрсөн орчин үеийн суралцахуйн болон багшлахуйн арга, хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах;
- Багшийн өөрийн тасралтгүй, тогтвортой бие даан хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх, үр бүтээлтэй ажиллах хөшүүргийг бий болгох;
- Боловсролын судалгаа, суралцахуй, заах арга зүйн чиглэлээр сургалт, семинар, уулзалт-ярилцлага зохион байгуулах, холбогдох санал зөвлөмж гаргах, гарын авлага хэвлүүлэх;
- Багш, нарын дотоод гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зуучлах, мэдээллээр хангах;
- Багш нар дотооддоо болон бусад их, дээд сургуулийн багш нартай мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллах, сургалт, заах арга зүйн тэргүүн туршлагыг судалж нэвтрүүлэх, уулзалт, семинар зохион байгуулах хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
- Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, багшийг ажлын байран дээр тогтвортой хөгжихөд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
- Багшийн хөгжлийн талаар тогтмол судалгаа хийж үйл ажиллагаандаа хэрэглэх, багш нарын хөгжлийн хэрэгцээг /мэргэжил дээшлүүлэх гэх мэт/ тодорхойлох судалгааг жил бүр хийх, багшийн багшлах үйл ажиллагаа, цахим сургалттай холбоотой бүртгэл мэдээлэл хөтлөх, тайлан мэдээ гаргах;
- Багшийн бүтээлийг олон нийтэд хүргэх, оюуны өмчийг хамгаалах чиглэлээр бусад нэгжүүдтэй хамтран ажиллах;
- Сургалтын шинэ технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлгэрүүлэх, цахим сургалтын тасралтгүй хөгжлийг хангах, цахим хичээл боловсруулах, сургалтанд нэвтрүүлэх чиглэлээр олон улсын болон үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах;
- Багшийн хөгжил, чадамжийг үнэлэх, хэмжих, дүгнэх ажлыг зохион байгуулах, ХЧБА, СА, тэнхим болон бусад нэгжүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулан нягт хамтран ажиллах;
- Багшийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг чанартай хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, багш, судлаачийг судлан хамтран ажиллах, бэлтгэх;
- CDIO хөтөлбөр, стандартыг мэргэжил, сургуулийн онцлог, нөхцөл байдалд тохируулан нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Зайн болон богино /төлөвлөгөөт, захиалгат/ сургалтууд, сургуулийн маркетингийн үйл ажиллагаанд хамтран оролцох, дэмжлэг үзүүлэх;
- Хамтын ажиллагааг хөгжүүлэх.