Open photo
Сайн дурынхны байгууллагуудын сүлжээнээс Нийгэм, сэтгэл судлалын коллежийн “Ахмадаа сонсъё, суралцъя, танин мэдье” үйл ажиллагааг “2025 оны шилдэг сайн дурын үйл ажиллагаа”-аар шалгаруулсан билээ.

 

 

 

No photo description available.
Нийгэм, сэтгэл судлалын коллежийн Ц.Энхнаран багштай Эчнээ 1Б ангийн оюутнууд Ахмадын сэтгэл судлал, Харилцааны сэтгэл судлал хичээлийн багш Р.Мөнхцэцэгээр удирдуулан нийгмийн сайн сайхны төлөөх анхны сайн дурын ажлаа амжилттай зохион байгууллаа.
Оюутнууд маань хичээлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа амьдрал дээр хэрэгжүүлэхээр хамтрагч байгууллага болох Дорноговь аймгийн Хөдөлмөр Халамжийн Төвийн Харьяа “Говийн бүсийн төрөлжсөн “Төвшин сайхан” ахмадын асрамжийн газар”-ыг зорин ажилласан юм.
Үйл ажиллагааны гол онцлогууд:
• Урлагийн халуун мэндчилгээ: Оюутан Б.Болортуяа морин хуурын аялгуугаар, Г.Дүүрэнбаяр дуу хуураар, О.Хатантуул монгол бүжиг, бие биелгээгээр ахмадуудынхаа сэтгэлийг хөдөлгөж, баярын уур амьсгал бэлэглэлээ.
• “Сэтгэлийн хэлхээ” ганцаарчилсан ярилцлага: Оюутнууд маань тус төвийн 62–93 насны 16 ахмад настантай нэг бүрчлэн уулзаж, “Дурсамж яриулах арга”, “Идэвхтэй сонсох” техникүүдийг ашиглан чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Эхэндээ хаалттай байсан ахмадууд маань сэтгэлээ нээж, амьдралын түүх, сургамжаа хуваалцан, нулимс унагаж, ерөөлөө хайрласан нь үнэхээр нандин мөч байв.
• Ажилчдын стресс менежментийг дэмжих хөтөлбөр: Бусдыг халамжилдаг асрамжийн газрын 16 албан хаагчид зориулан Удирдагч багш Р.Мөнхцэцэг “Ахмад настны сэтгэл зүй” сэдэвт мэргэжлийн сургалт орж, оюутан Б.Мандхай “Дуут аяганы бясалгал” удирдан, ажилчдын ажлын байрны стресс, сэтгэл зүйн ачааллыг бууруулахад туслав.

No photo description available.

  No photo description available.2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гаригийн Хөгжмийн заслын эмчилгээний үеэр Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн Сэтгэл судлалын тэнхмийн эчнээ 1Г ангийн оюутнууд Когнитив сэтгэл судлал хичээлийн дадлага ажлын хүрээнд багш Б.Уранцацралын санаачлага, удирдлага дор хорт хавдартай өвчтнүүдэд урам зориг, сэтгэлийн дэм өгөх, хөгжмийн заслын эмчилгээнд түлхэц өгөх зорилгоор тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон өдрийн хими эмчилгээнд хамрагдаж байгаа өвчтнүүдэд зориулан чин сэтгэлийн захидал бичин илгээснээ гардуулан өгсөн юм.
Энэ үеэр “Элит” дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хүрэлцэн ирж, бичсэн захидлыг уншиж, сэтгэл доторх мэдрэмжээ хуваалцсан нь өвчтнүүдэд төдийгүй эмнэлгийн ажилтнуудын талархал хүлээсэн юм.
No photo description available. No photo description available.
Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн хаврын 1А ангийн оюутнууд “АХМАДАА ТАНЬЖ МЭДЬЕ” сэдвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах “МС ТЕРЕЗА ЭХ” ахмад настны асрамжийн төв дээр ажиллалаа. Тус асрамжийн газарт байгаа хүмүүсийн дийлэнх нь харах хандах хүнгүй байхаас гадна бие, сэтгэл зүйгээр асар хүнд зовлонг туулсан, мэдэрсэн, түүнээсээ болоод сэтгэл зүйн траума, тэр нь хүндрээд сэтгэц мэдрэлийн өвчтэй болоход нөлөөлсөн байлаа. Тэдний түүхийг сонсоход сэтгэл маш их өвдөж өөрийн эрхгүй нулимс унагаж байсан ч сэтгэл зүйч багш Р.Мөнхцэцэг сэтгэл зүйч хүн энэ бүхнийг хараад, мэдсэн тохиолдолд өөрийн сэтгэл зүйгээ хэрхэн зөв удирдах, зохицуулах талаар зөвлөмжийг тухай бүрд өгч байлаа. Мөн сэтгэл зүйн асуудлыг үзэж байгаа онолууд дээр тулгуурлан туршилт хийн үр дүн гаргах боломжтой талаар ярьсан нь бидэнд туршлага боллоо.
No photo description available. No photo description available.No photo description available.
НССДС-ийн “Ахмад настны сэтгэл судлал” хичээлийн хүрээнд Сэтгэл судлалын тэнхмийн 1г ангийн оюутнууд 2025 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Ахмадаа сонсъё, суралцъя” өдөрлөгийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн Соёлын танхимд ахмад настнуудын туршлага, дурсамжийг хуваалцаж, үе хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, сэтгэлзүйн эерэг орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд амжилттай зохион байгууллаа.
No photo description available.No photo description available.
“Өсвөр насныхны дундах дээрэлхэлтийг зогсооё” аяны хүрээнд:
2024оны 12р сарын 8ны өдөр сэтгэл судлал 3р дамжааны оюутнууд “Бадамлянхуа асрамжийн төв”-д очиж Хэн нэгнийг ялгаварлан гадуурхах, дээрэлхэх нь байж болохгүй зүйл гэдгийг хүүхдүүддээ багаас нь ойлгуулж, сэтгэл зүйн боловсрол олгох үүднээс нөлөөллийн үйл ажиллагаа явуулав
No photo description available.No photo description available.
Өсвөр насныхны дундах дээрэлхэлтийг зогсооё” аяны хүрээнд: “ЭЕРЭГ ХАРИЛЦАА-ИРЭЭДҮЙН АМЖИЛТ СУРГАЛТ”сэдвээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд харьяалалтай НЕБ-н 151, 76, 104 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд дээрэлхэлт хүчирхийллийг таслан зогсооход өөрийн хувь нэмэрээ оруулах зорилт тавин 3 нь сургуулийн нийт 45 хүүхдийг бүрэн хамруулан эерэг хандлагыг бусдад түгээж ажилласан.
Жаргалан эдлэн /Асрамжийн газар/ Үүсгэн байгуулагч С. Цэгмид эгч болон баг хамт олны чин сэтгэл, уйгагүй хичээл зүтгэл, өдөр бүрийн үнэ цэнтэй хөдөлмөрөөрөө олон ахмадуудын амьдралд гэрэл нэмж буйг хараад маш их бахархлаа.
Бие биедээ сайн хандахад их зүйл шаарддаггүй юм билээ. Зөвхөн чин сэтгэл байхад л хүн хүнээ гэсэн үйлдэл нь өөрөө урсаж, бусдын амьдралд дулаан нэмдэг юм байна.
Ахмадуудаа хайрлан хүндэлцгээе!
НССК Танхим 2б анги хамт олон Багш Б.Уранцацрал /Дэлгэрэнгүй доорх линкээс үзээрэй./
Facebook
Манай сургуулийн оюутан Shinen Jawzaa Uyanga Tsogtsaikhan нарын бүтээсэн Олон Улсын “Цагаан таягтын” өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй иргэдийн цагаан таяг өргөх дохиог олон нийтэд таниулах контентыг хүргэж байна. 2025.10.15 Тус контентыг “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв”-ийн Отгонбаатар ах, С. Цогзолмаа эгч нартайгаа хамтран бүтээлээ. Дэмжэг үзүүлсэн Daria Tsogbadrakh багшдаа баярлалаа 🫶 👨‍🦯Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бие даан явах нөхцөлийг бий болгож, бусдын туслалцаагүйгээр нэг газраас нөгөөд хүрэх боломжтой болсон нэг шалтгаан нь “Цагаан таяг” юм. 1921 онд Их Британийн иргэн, гэрэл зурагчин Жеймс Биггс ослын улмаас хараагүй болж, таяг ашиглан явах болжээ. Гэвч зам гарч явахад хар таяг нь хүмүүсийн анхаарлыг татахгүй байсан учраас цагаан өнгөөр будсанаар энэ таягны түүх эхэлдэг. Монгол Улсад нийт 108.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 11.8 мянга гаруй нь харааны бэрхшээлтэй буюу цагаан таягтнууд байна👍🥰 /Дэлгэрэнгүй доорх линкээс үзээрэй./
Facebook
НССК -аас зохион байгуулж байгаа сайн үйлийн аянд Мөнхцэцэг багштай Эчнээ 1Д ангийн хамт олон оролцож, Жаргалан Эдлэн ахмадын асрамжийн газарт зочиллоо.Нэгэн өдрийг ахмадуудтай хамт зураг зуран,гар урлал хийж,дуу дуулж,чин сэтгэлийн яриа өрнүүлэн цагийг маш зугаатай ,баяр хөөр,бүтээлээр дүүрэн гайхалтай өнгөрүүллээ.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. /Дэлгэрэнгүй доорх линкээс үзээрэй./
Facebook

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency