НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
/2022-2026 он/
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, Сэтгэл судлал, Сургуулийн өмнөх боловсролын багш, Бага ангийн боловсролын багш, Нийгмийн ажил, Солонгос хэлний орчуулга мэргэжлүүдээр Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж байна.
- Бид профессор багш нарыг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, сургалт, судалгааны чанар, үр дүн болон төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах, дээд боловсролын хөгжил, шинэчлэлийн талаар төрөөс баримтлаж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд нийцүүлэн сургуулийнхаа “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг /цаашид “хөтөлбөр” гэнэ/ боловсруулан хэрэгжүүлэх нь нэн чухал хэмээн үзэж байна.
- Багш хөгжихийн учир: Монгол улс төдийгүй дэлхий дахинд нийгмийн гүн гүнзгий өөрчлөлт гарч нийгэм, эдийн засагт өнөөдөр төдийгүй маргааш хэрэгтэй ур чадвар, чадамжийг дэмждэг боловсролын шинэ хандлага, хэлбэрийг шаардаж байна. Энэ нь боловсролын бүхий л түвшинд ерөнхий суурь эрдмээс гадна шударга ёс, нийгмийн тэгш байдал, эв нэгдлийн үзэл санаанд сургах бодлого үйлчилж, сурах орчин, суралцах шинэ хандлагыг бий болгох тухай цогц ойлголт юм. Хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд чанартай суурь боловсролоос эхлээд чанартай дээд боловсрол, насан туршийн чанартай боловсрол хамгийн чухал баялагт тооцогдох боллоо.
- Багш хөгжихийн учир: 21-р зууны боловсролын үндсэн зорилго бол хүний нэр төр, авьяас чадвар, амьдралын сайн сайхан бүхнийг байгаль орчинтой уялдаатайгаар хадгалан бэхжүүлэхэд оршино. Дэлхийн хөгжил өнөөдөр нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн бие биенээсээ хамаарал бүхий, бие биенээ нөхөх 3 талт тогтвортой хөгжлийн бодлогод суурилж байгаа бөгөөд энэхүү бодлогын цөм нь боловсролыг бүх нийтийн баялаг гэж үзэхэд оршино. Чанартай дээд боловсрол, сургалтууд нь дэлхийн болон үндэсний хэмжээнд гарч буй байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдэд дасан зохицох чадавхийг хувь хүн, нийгмийн бүлгүүдэд олгоход шийдвэрлэх үүрэгтэй. Боловсрол хүний сайн сайхан байдлыг хангахын төлөөх альтернатив арга замуудыг хайхдаа хүмүүнлэг хандлагыг удирдлага болгохыг илүү чухалчилж байна. [1]
- Багш хөгжихийн учир: Хүртээмжтэй боловсрол, нэг ч хүнийг нийгмээс тусгаарлаж орхигдуулахгүй, нийгмээс хаягдсан байдалд оруулахгүй байхад хүмүүнлэг хандлага гол анхаарлаа хандуулдаг. Ийм хандлага нь дэлхийн хэмжээнд боловсролын салбарыг өөрчлөх үйл явцад баримтлах гол зарчим болдог бөгөөд энэхүү өөрчлөлтийн хүрээнд бүх нийтийн тогтвортой хөгжлийн тусын тулд суралцах үйл ажиллагааг явуулахад багш, сурган хүмүүжүүлэгчдэд урьдын адил чухал үүрэг ногдож байна.
- Хөтөлбөрийн зорилго: Сургуулийн стратеги төлөвлөгөө, Чанарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, багшийг сургалт, судалгаа, хувь хүний мэдлэг, чадамжийг тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах бүрэлдэхүүнийг чанаржуулах нөхцөл, боломжийг хангахад оршино.
- Хөтөлбөрийн зорилт:
Зорилт 1. Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургах, сурах сургалтын үйл явцыг
шинэ түвшинд хүргэх.
Зорилт 2. Багшийн судалгааны ажлын түвшинг сайжруулах, эрдэм шинжилгээ,
судалгааны чиглэлээр чадавхжуулан эрдэмжүүлэх.
Зорилт 3. Багшийн эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хүлээлт
шаардлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх, чадамжийг дэмжих.
Зорилт 4. Багшийн ажлын үр дүн, хөдөлмөрийн үнэлгээ, цалин урамшууллын
тогтолцоог бэхжүүлэх, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллыг
сайжруулах.
- Хөтөлбөрийн хугацаа: Хөтөлбөрийг 2022-2026 онд хэрэгжүүлнэ.
- Хөтөлбөрийг тасралтгүй, тогтвортойгоор багш, тэнхим, нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн үйл ажиллагаа нээлттэй, тэгш, хүртээмжтэй, академик эрх чөлөөг хангасан, сургуулийн хэрэгцээ шаардлага, багшийн хөгжлийн түвшин, боломж, хэрэгцээ сонирхол, байгууллагын санхүүгийн нөөц боломжид тулгуурласан байна.
- “Багшийн хөгжил” гэж багшийн мэдлэг, арга зүй, ур чадвар, боловсролоо дээшлүүлэх тасралтгүй үйл явцыг, “Багшийн хөгжлийн төв” гэж багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд шаардлагатай хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж бүхий орчинг, “чадамж” гэж тодорхой ажил, даалгаврыг үр дүнтэй биелүүлэх чадвар, мэдлэгийг тус тус ойлгоно.
НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
- Багшийг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлсэн байна.
- Багшийг хөгжүүлэх төсвийг батлан зарцуулж хэвшсэн, нөөцийг бүрдүүлсэн, төсвийг тогтвортой нэмэгдүүлэх нөхцлийг хангасан байна.
- Дотооддоо зохион байгуулсан сургалтын тоо, хэмжээ, төрөл, сургалтанд хамрагдсан багшийн тоо нэмэгдсэн байна.
- Шаардлагатай сургалтанд багшийг бодлогоор оролцуулсан, инновацид суурилсан сургалтын арга, технологи эзэмшүүлсэн, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тоо, хэмжээ нэмэгдсэн байна.
- Багшийн гадаад хэл, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар нэмэгдсэн байна.
- Сургалтын чанар, төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин нэмэгдсэн байна.
- Багшийн судалгааны ажлын тоо, хэмжээ, дотоод, гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, тайлан, материалын тоо нэмэгдсэн байна.
- Багш нарын оролцсон олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, судалгааны төсөл, инновацийн төсөл, гэрээт ажлын тоо нэмэгдсэн байна.
- Бизнесийн болон бусад байгууллагад ажилласан, дадлага хийсэн багшийн тоо нэмэгдсэн байна.
- Сургуулиас санхүүжүүлсэн эрдэм шинжилгээний ажил, төсөл, гэрээт ажлын тоо нэмэгдсэн, судалгааны ажлынхаа үр дүнгээр багшийн туурвисан бүтээл /ном, сурах бичиг, гарын авлага, патент г.м/-ийг хэвлэх, хэрэглээнд оруулахад дэмжлэг үзүүлдэг байна.
- Багш нарын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажил, багш нарын магистр, докторын ажил, бусад бүтээлийг цахим хуудас, мэдээллийн санд оруулж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
- Доктортантурт элссэн, докторын зэрэг хамгаалсан багшийн тоо нэмэгдсэн, дэд профессор, профессорын албан тушаалд ажиллах боломж бүрдсэн байна.
- Сургуулийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах санаачлага гаргаж хэрэгжүүлсэн, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь оруулсан /улсын хэмжээний төсөл дээр ажилласан, заавар, зөвлөмж боловсруулсан, мэргэжлийн байгууллагуудыг удирдаж амжилтанд хүрсэн гэх мэт/, сургуулийн нэр хүндийг өндөрт өргөсөн багшийг алдаршуулан урамшуулдаг байна.
- Олон жил үр бүтээлтэй ажилласан багшид байгууллагын тэтгэлэг, тэтгэмж, урамшуулал олгох нөхцлийг хангасан байна.
- Багшийн хөгжлийг дэмжих, ажлын үр дүнг бодитой дүгнэх, үнэлэх, урамшуулах механизм бүрдүүлсэн байна.
- Багш нарын ажлын байрны нөхцөл сайжирсан, цалин хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг байна.
- Багшийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг, эмнэлэг, сувиллын газартай хамтран ажиллах гэрээ байгуулан багш, ажилтны эрүүл мэндийг хамгаалдаг байна.
ХОЁР. БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ҮНЭЛГЭЭ
- Багшийг хөгжүүлэх үндсэн үйл ажиллагаа нь сургалт байх бөгөөд багшийн хөгжлийн үр дүн нь мэдлэг, чадвар, хандлагын ахиц дэвшил, өсөлт, өөрчлөлтөөр дараах үр дүнд хүргэхээр энэхүү хөтөлбөрт тусгаж байна.
Багш бүр мэдлэг, оюуны өндөр чадамжтай байх:
- Дэлхийн болон үндэсний, салбарынхаа хөгжлийн чиг хандлагыг бүрэн мэдэрч, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, системтэй бодох, үнэлэх, дүгнэх, асуудлыг зөв зохистой шийдвэрлэх, багаар ажиллах, нээлттэй эх сурвалжуудаас мэдээллийг чөлөөтэй хайх, ашиглах зэрэг олон талт чадваруудыг дээд зэргээр эзэмшсэн байх.
- Судлаачийн хувьд шинжлэх ухаанч, байнга шинийг эрэлхийлэгч, бусдын үзэл бодлыг хүндлэгч, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөгч, эрдэмтэн судлаач байхын төлөө үргэлж тэмүүлэгч байх
Багш бүр сургахуйн чадамж өндөртэй, хувийн сахилга баттай байх:
- Сургалт, заах арга зүйн чиглэлээр салбартаа сайн бодлого боловсруулагч, сургагч байх, байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө мэдлэг, чадвар, сэтгэлийг зориулах чадвартай байх.
- Хамт олны дунд нэр хүндтэй, багийн амжилтанд бүтээлчээр дэм болж ажиллах, зөвлөн туслах, удирдан чиглүүлэх, сургах, эрх тэгш байдлыг хүндлэн, бусдын нэр алдрыг дээдлэх, манлайлагчийн ур чадварыг эзэмшсэн байх.
- Баг, хамт олноо манлайлах, зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээний мэдээллийн харилцаанд соёлтой оролцож, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч, хэвлэн нийтлэгч, бусдад зөвлөн туслагч байх ур чадвартай байх.
- Суралцагчаа хүндэтгэдэг, ялгаварлалгүй ханддаг, тэднийг сонсдог, зөвлөдөг, чиглүүлдэг, хамтран ажилладаг, хамтран бүтээдэг чадварыг эзэмшсэн байх.
Багш бүр шинжлэх ухаан, мэдлэгт түшиглэсэн судалгааны чадамжтай байх:
- Судалгааны ажлын төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, үр дүнг инноваци болгох, түгээх, борлуулах маркетингийн мэдлэг, ур чадвар эзэмших, судалгааны эрсдэлийг төлөвлөх, судалгааны баг удирдах.
- Нийгмийн ач холбогдол бүхий асуудлаар өөрийн гэсэн судалгааны чиглэлтэй байх, мэргэших, хэрэгцээнд тулгуурласан, нийгмийн сайн сайхны төлөө бодлого гаргагчдад нөлөөлөх эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр боловсруулах, зөвлөх.
- Судлаачийн ёс зүй, хууль эрх зүйн баримт бичгийг сайтар судалж мэдсэн, судалгааны үр дүнд санхүүгийн тогтвортой орлогыг бүрдүүлэх, санхүүгийн менежментийн болон дэд бүтэц, нөөцийн талаар мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх.
Багш бүр хувь хүний чадамж өндөртэй байх:
- Хичээлийн хөтөлбөрийн агуулгыг байнга баяжуулдаг, сургалтын арга зүй, багшлахуйн арга барилдаа үнэлэлт дүгнэлт хийж, үр дүнгээ тасралтгүй хэмждэг, сайжруулдаг, цагийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлдэг, нээлттэй эх сурвалжийг чөлөөтэй ашиглаж чаддаг, аливаа өөрчлөлт, эрсдлийг даван туулж, дасан зохицох арга замыг хялбархан олдог, түүнийгээ хэрэгжүүлэгч, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг байх.
- Багш мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч, хичээлээ үр өгөөжтэй заадаг, ажилдаа дур сонирхолтой, тасралтгүй хөгжих хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй, аливаа асуудалд хариуцлагатай ханддаг байх.
- Өөрийн мэдлэг, чадвар нь дэлхийн боловсролын болон хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, шаардлагад нийцэж буй эсэхэд бодит дүгнэлт хийдэг, ажлын байрандаа тасралтгүй хөгжиж, мэдлэгээ бусадтай хуваалцдаг, хамт олны дунд эерэг уур амьсгал бий болгох чадвартай, зөв харилцаа, хандлагатай байх.
Хөтөлбөрөөр эзэмших багшийн чадамж, хөгжлийн түвшингийн үзүүлэлт, хамаарал:
Чадамж, ур чадвар |
Манлайлал |
Сэтгэл судлал |
Сургалтын заах арга зүй |
Сургалтын бичиг баримт боловсруулалт |
Хич/ хөтөлбөр, агуулгын чанар, баяжилт |
Харилцааны ёс зүй |
Судалгааны арга зүй, судлаачийн ёс зүй |
Нийтлэл, өгүүлэл, илтгэл бичих арга зүй |
Төсөл хөтөлбөр боловсруулах |
Гадаад хэл |
Мэдээллийн технологи |
Инноваци, технологи |
Багаар ажиллах |
* |
* |
|
|
|
* |
|
|
|
|
|
* |
Зааж сургах |
* |
* |
* |
* |
* |
* |
|
|
|
* |
* |
|
Зөвлөн сургах |
* |
* |
* |
* |
|
* |
|
|
|
|
|
|
Нөлөөлөх |
* |
* |
* |
|
|
* |
|
|
|
|
|
|
Эрх тэгш байдлыг эрхэмлэх |
|
* |
* |
|
|
* |
|
|
|
|
|
|
Сургалтын бичиг баримт боловсруулах, хэрэгжүүлэх |
* |
|
* |
* |
|
|
|
|
|
* |
* |
|
Нийгмийн оролцоо, идэвх |
* |
* |
* |
* |
* |
* |
|
|
|
* |
* |
* |
Шинжлэх ухааныг суурь мэдлэгийн хэрэглээ болгох |
|
|
|
|
|
|
* |
* |
* |
* |
* |
* |
Судалгааны арга зүйг хэрэглээ болгох |
|
|
|
|
|
|
* |
* |
* |
* |
* |
* |
Мэдээлэл боловсруулах, тоон шинжилгээ хийх |
|
|
|
|
* |
|
* |
* |
* |
|
* |
* |
Гадаад хэлээр харилцах |
* |
|
|
|
|
* |
|
* |
* |
* |
|
* |
Системтэй бодох |
* |
* |
|
* |
* |
|
* |
* |
* |
|
* |
|
Үнэлэлт, дүгнэлт өгөх |
* |
|
* |
* |
* |
|
* |
* |
* |
* |
* |
|
Асуудал шийдвэрлэх |
* |
* |
* |
* |
* |
* |
* |
|
* |
|
|
* |
Шинийг илэрхийлэх, инноваци бий болгох |
* |
|
|
|
|
|
* |
* |
* |
* |
* |
* |
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах |
|
|
* |
|
|
|
* |
|
|
|
|
* |
Судлаачийн ёс зүйг эрхэмлэх |
|
|
|
|
|
|
* |
* |
* |
|
|
* |
Оюуны өмчийг эзэмших ашиглах |
|
|
|
|
|
|
* |
* |
* |
|
|
* |
Судалгааны стратеги төлөвлөлт хийх |
|
|
|
|
* |
|
|
|
* |
|
|
* |
Гарааны компани байгуулах, санхүүжилт бүрдүүлэх |
* |
|
|
|
* |
|
* |
|
* |
|
|
* |
Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх |
|
* |
|
|
|
* |
|
|
|
* |
* |
* |
Хэвлэл мэдээллийг ашиглах |
* |
|
|
|
|
|
* |
* |
* |
|
|
|
Хэвлэн нийтлэх |
|
|
|
* |
|
|
* |
* |
|
* |
|
|
Тэмүүлэлтэй байх |
* |
* |
* |
* |
|
* |
|
|
|
|
|
* |
Манлайлагч байх |
* |
* |
* |
* |
* |
* |
* |
* |
* |
* |
* |
* |
Өөрийгөө илэрхийлэх |
* |
* |
* |
* |
* |
* |
|
* |
* |
* |
* |
* |
Хариуцлагатай байх |
* |
* |
* |
* |
* |
* |
|
* |
* |
* |
* |
* |
Харилцааны соёлтой байх |
* |
* |
* |
* |
|
* |
|
* |
* |
* |
* |
* |
Өөрчлөлтөд дасан зохицох |
* |
* |
* |
|
|
* |
|
|
|
|
|
* |
Ёс суртахуунтай байх |
* |
* |
|
|
|
* |
|
* |
|
* |
|
* |
- Багшийн хөгжлийн төлөвлөгөөг /хавсралт-1/ боловсруулахдаа дараах зарчим, чиглэлийг удирдлага болгоно. Үүнд:
- Хөтөлбөрийн зорилт, сургууль, тэнхимийн зорилт, хэрэгцээ шаардлага, Багшийн хувийн хөгжлийн төлөвлөгөөнд үндэслэсэн байх.
- Сургалтын заах арга зүйн мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэхэд чиглэсэн сургалт, семинар зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх.
- Багш нар харилцан суралцах, багш солилцох, гадны дэвшилтэт сайн туршлагыг нэвтрүүлэх, хамтарсан үйл ажиллагаа явуулах боломж, нөөцийг ашиглах.
- Багшийн гадаад хэлний мэдлэг, хэрэглээг гүнзгийрүүлэн нэмэгдүүлэх, англи хэл дээрх нээлттэй эх сурвалж, материалыг чөлөөтэй хэрэглэдэг, мэргэжлийн хичээлийг англи хэл дээр заах түвшинд эзэмшүүлэх.
- Мэдээллийн технологийн хөгжил дэвшилд суурилсан нээлттэй, үр дүнтэй, хүртээмжтэй сургалтын олон төрлийн арга, хэлбэрээр /онлайн, холимог гм/ хичээлийг удирдан зохион байгуулах, сургалтын платформуудаас сонгон ашиглах, зайн сургалтын материал боловсруулах, нөөц бүрдүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх арга зүйн сургалт, зөвлөгөө явуулах.
- Эрдэм шинжилгээний бага хурал, семинар, вэбинар, хэлэлцүүлэг /форум/ зохион байгуулах, хамтран ажиллах, мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө үзүүлэх ур чадвар эзэмшүүлэх сургалт, зөвлөгөө явуулах.
- Докторантурт элсэн суралцах, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нийтлүүлэх, судалгааны төсөл хөтөлбөрт оролцох, удирдах, ном, сурах бичиг хэвлүүлэх, нийтлэн бичих ур чадвар эзэмшүүлэх, дэмжих.
- Багшид хууль эрх зүй, эрүүл мэнд, байгаль, хүмүүнлэгийн ухааны мэдлэг, тогтвортой хөгжлийн /нийгэм-соёл, байгаль орчин, эдийн засаг/ талаар цогц ойлголт олгох, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө явуулах.
- Төлөвлөгөөг чанартай хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг /багш, судлаач/ олж хамтран ажиллах, сургалтын олон арга хэлбэрийг ашигладаг байх.
- Багшийг хөгжүүлэх үйл ажиллагаа, сургалт, түүний үр дүн нь “үүнийг сураад хэрхэн яаж хэрэгжүүлэв, хэрэгжүүлсэнээр юу өөрчлөгдөв, юу сайжрав, ямар үр дүн гарав, цаашид үргэлжлүүлэх үү” гэдэгт хариулт авахад оршино.
- Багш нь хөтөлбөрийн зорилт, сургуулийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө /хавсралт-2/ гарган ажиллах бөгөөд тухайн хичээлийн жилийн Багшийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан сургалт, хичээлээс сонгон судлахаас гадна зайн сургалт, бусад хэлбэрээр өөр сургалтанд хамрагдаж болно.
- Багшийн хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг Багшийн хөгжил, чадамжийн түвшингээр /хавсралт-3/ тодорхойлох бөгөөд багшийн оролцоо, идэвх чармайлт, санаачлага, гаргасан амжилт нь багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох үндсэн үзүүлэлт, багшийн ажлын үр дүн, хяналт-үнэлгээний нэг салшгүй хэсэг байна.
- Багшийн хөгжил, чадамжийн түвшинг үнэлэх нэг үзүүлэлт нь сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадварыг тогтоох сорил, шалгалт байх бөгөөд сургалт удирдсан багшийн үнэлгээ, хөндлөнгийн /БХТөв/ үнэлгээ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Шалгалт авахдаа тухайн сургалтын чиглэл, хичээлийн онцлогоос хамаарч бичгээр болон амаар, тестээр шалгалт авах, бие даалтын ажил, симуляци, ярилцлага хийх, кейс ажиллуулах, туршилт-судалгаа гэх мэт олон арга, хэлбэрээс сонгож хэрэглэнэ.
- Багшийн тухайн хичээлийн жилд ажилласан үр дүнгийн мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн системд Сургалтын алба, багшийн хувийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын гүйцэтгэлийг боловсролын салбарын мэдээллийн системд багш өөрөө тус тус илгээнэ.
ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТ, ХЯНАЛТ
- Хөтөлбөрийн ерөнхий удирдлага, төлөвлөлтийг сургуулийн захиргаа, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төлөвлөх, мониторинг хийх, тайлагнах, багшийг бэлтгэх, хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх үйл ажиллагааг Багшийн хөгжлийн төв хариуцна.
- Хөтөлбөрийн санхүүжилт буюу Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд зарцуулах зардлын хэмжээг сургуулийн Удирдах зөвлөл батална.
- Хөтөлбөр /Багшийн хөгжлийн төв/-ийн санхүүжилтийг “Багшийн хөгжлийн сан” байгуулан бүрдүүлж, түүний төсвөөс зарцуулна. Сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
- Сургуулийн төсвийн 3-5 хувь
- Захиалгат сургалтын орлогын 30 хувь
- Захиалгат судалгааны орлогын 50 хувь
- Сэтгэл зүйн зөвлөгөөний төвийн орлогын 40 хувь
- Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн орлогын 50 хувь
- Ашиг сонирхлын зөрчилгүй этгээд санд хандив, дэмжлэг өгч болно.
- Хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэрийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
- Сангийн үйл ажиллагааг Эрдмийн зөвлөлийн дарга ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь багш нарын 2 төлөөлөл байна. Сангийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, тайлан тооцоог сургуулийн Нягтлан бодогч хариуцна.
- Сангийн үйл ажиллагаа ил тод, орлого, зарлагын мэдээллийг нээлттэй байлгана.
- Багшийг хөгжүүлэх зарим сургалтын төлбөрийн 50 хүртэл хувийг багш өөрөө хариуцах ба ямар сургалтын төлбөрийн хэдэн хувийг сургууль хариуцахыг сургалтын эрэлт хэрэгцээ, ач холбогдол, төлбөрийн хэмжээ, багшийн өөрийн санхүүгийн нөөц боломж зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр сургуулийн захиргаа тогтооно.
- Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр тайлагнаж хэлэлцүүлнэ. Тайланд Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүснэгтийг /хавсралт-4/ хавсаргана.
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хичээлийн жил бүр Багшийн хөгжлийн төлөвлөгөө, төсвийг батлан хэрэгжүүлэх бөгөөд биелэлт, үр дүн нь хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх үндсэн үзүүлэлт болгоно.
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багшийг хөгжүүлэх үйл ажиллагааны тайлан болон сангийн зардлын тайланг сургуулийн захиргаа жил бүр багш нарын хамт олонд танилцуулж, үр өгөөжийг тооцдог байна.
[1] “Үр бүтээлтэй, байнга суралцдаг, асуудлыг шийдвэрлэдэг, хамтдаа болон байгальтай энх тайвнаар болон харилцан зохицон амьдрах чадвар бүхий өнөө үед зайлшгүй шаардлагатай байгаа хүний нөөцийг бий болгодог боловсролын систем нь эрх мэдэл, өөртөө итгэх итгэл олгодог байна.Улс орнууд ийм боловсролыг бүх нийтэд амьдралынх нь туршид хүртээмжтэй болгосноор боловсрол тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч, илүү сайхан нийгэм бий болгох гол түлхүүр болох бөгөөд нэг ёсны чимээгүй хувьсгал гарна”. “Боловсролын хүч чадал: Бүх нийтийн боловсрол, хөгжил, даяаршил”, ЮНЕСКО. Лондон., 2015