Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль нь 1994 онд Монгол Улсын дээд боловсролын салбарт гал голомтоо бадрааж эхэлснээс хойш өнөөг хүртэл “Сэтгэл судлал”, “Нийгмийн ажил”, “Бизнесийн удирдлага”, “Нягтлан бодох бүртгэл”, “Компьютер программ хангамж”, “Багш, бага ангийн боловсрол”, “Багш, Сургуулийн өмнөх боловсрол”, “Багш, нийгмийн ухаан”, “Гадаад хэлний орчуулга/Англи, Солонгос” хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд үе, үеийн төгсөгч, багш, ажиллагсад, оюутан суралцагсад, хамтран ажиллаж ирсэн байгууллага, хамт олон, хувь хүмүүс, түншлэгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!
2017 онд манай хамт олон сургуулийн урт хугацааны хөгжлийн бодлогоо шинэчлэн баталж, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн “Сэтгэл судлал”, “Нийгмийн ажил”, “Багш, сургуулийн өмнөх боловсрол”, “Багш, бага боловсрол” хөтөлбөрөөр сургалт явуулж, манай улсын эрэлттэй мэргэжлийн нэг Сэтгэл зүйчдийг олон зуугаар нь төгсгөлөө. Нэг ёсондоо “Сэтгэл судлал” бол манай сургуулийн брэнд хөтөлбөр бөгөөд тэр ч утгаараа сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургалтын орчноороо өрсөлдөх чадвараа байнга дээшлүүлж байгаа гэдгээрээ бахархаж байна.
30 орчим жилийн хугацаанд манай сургууль практикт суурилсан сургалт явуулахыг эрхэмлэж, оюутан суралцагсдаа хэрэглээний сэтгэл судлалын чиглэлээр илүү мэргэшүүлж, Монгол хүний сэтгэл зүйн онцлог, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хөгжүүлж байгаагаараа ижил төрлийн хөтөлбөртэй их, дээд сургуулиас ялгаатай бөгөөд онцлог билээ. Энэ ч үүднээс бид сургуулийг маань зорин ирж буй суралцагсдад доорх зүйлсийг амалж чаддаг. Үүнд:
Манай хамт олон:
Техник технологийн хувьслын эрчимтэй хөгжил нь хүн төрөлхтөнд олон олон давуу боломжийг өгч байгаа ч цахим орчноор дамжуулан ялгаварлан гадуурхагдах, гүтгэн доромжлуулах, эрх нь зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх үзэгдлүүд тархснаар нийгмийн сэтгэл зүй, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг үр дагаврыг авчирч байгаа нилээдгүй судалгаагаар харагддаг.
Төгсөглийн үг: Сэтгэл зүйч болох алхам юмуу нилээд хүчтэй байдлаар төгсгөх, чадвар эзэмшээд цаг үед манай сургуулийн бэлтгэж буй Сэтгэл зүйч, Нийгмийн ажилтан мэргэжил илүү хэрэгцээтэй, илүү үнэ цэнэтэй хэвээр байх болно. Үүний төлөө манай чадварлаг багш, хамт олон үйлчилж байна.
Хүндэтгэсэн:
Захирал
Доктор Ч. Базар
© 2025 он. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency