Нийт төгсөгчдөдөө ажил мэргэжлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

No photo description available.

НССДС-ийн төгсөгчид олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо! 🌍📚
2025 оны 5-р сарын 2-3-ны өдрүүдэд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зохион байгуулсан “Driving Societal Advancement Through Interdisciplinary Innovation” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн (НССДС) төгсөгчид амжилттай оролцлоо.
💡 Энэхүү хурал нь хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн шинжлэх ухаан, технологийн салбаруудын хоорондын уялдаа холбоог дэмжих, инновацийг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд Монгол, АНУ, БНСУ, Энэтхэг зэрэг 5 орны 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон юм.
👩‍🎓Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн 4 судалгааны ажил хуралд илгээгдэж, үүнээс 3 нь хоёрдугаар шатанд шалгарсан ба 46 илтгэлд багтан салбар хуралдаанд оролцлоо.
Төгсөгчид маань:
Амьдралын утга учир ба сэтгэл ханамжийн хамаарлын судалгаа (С.Наранцэцэг, Г.Энхболор)
📌 Эх болох гэж буй эмэгтэйчүүдийн түгшүүрийн түвшин (М.Нандин-Эрдэнэ)
📌 PERMA загвараар өөрийгөө хайрлах хандлагыг хөгжүүлэх туршилт (А.Анударь, Б.Баясгалан)
📌 Монголчуудын үнэт зүйлсийн хөрөнгө хуваарилалтад үзүүлэх нөлөө (Ж.Хишигмаа)
No photo description available.

No photo description available.

МАНАЙ ТӨГСӨГЧ Э.БАЯРМААГИЙН ШИНЭ ЦУВРАЛ ТУН УДАХГҮЙ
Онолыг практик талаас нь харахад туслаж, амьдралд ойр ойлголт өгөх зорилгоор манай төгсөгч, сэтгэл судлаач Э.Баярмаа “Сэтгэц засал” цувралаа 2020 оноос эхлэн гаргаж эхэлсэн юм. Энэхүү цуврал нь онол, арга зүй, техник, тест гэх мэт олон зүйлсийг багтаасан бөгөөд тэдгээрийг энгийн үг хэллэгээр амьдралын үйл явц дээр жишээлэн тайлбарлаж зурагт буулгасан нь сэтгэл судлалын суурь ойлголтгүй хүн ч уншиж болохоор хялбаршуулсан бүтээл болсноороо онцлогтой.
Түүний цуврал нь :
1. Психодинамик сэтгэц засал
2. Аналитик сэтгэц засал
3. Дотоод гэр бүлийн сэтгэц засал
гэсэн 3 цуврал гарсан бөгөөд тун удахгүй ТАНИН МЭДЭХҮЙ, ЗАН ҮЙЛИЙН СЭТГЭЦ ЗАСАЛ 4 дэх цуврал нь та бүхний оюуны санд хөрөнгө оруулахаар мэндлэх гэж байна. Энэ удаагийн цувралд танин мэдэхүй зан үйлийн сэтгэц засал гэж юу болох, түүнийг практикт хэрхэн ашиглах техник, арга зүй, тест, жишээ зэргийг өмнөх цувралуудын адил хялбаршуулсан байдлаар тайлбарлах ажээ.

No photo description available.No photo description available.

МАНАЙ УУГАН ТӨГСӨГЧ
Сэтгэл судлалын доктор профессор Дамдинжавын Санжжав багш Монгол Улсад үндэсний сэтгэл зүйчээ бэлтгэх зорилгоор Хан-Хөхий дээд сургуульд сэтгэл зүйн тэнхимийг байгуулан анхны оюутнуудаа сурган төгсгөжээ. Түүний нэг нь Цагдаагийн сэтгэл зүйн албыг анхнаас нь байгуулж, бэхэжтэл нь ухамсарт амьдрал, Сэтгэлзүйчийн мэдлэг, боловсролоо зориулсан Д.Эрдэнэчимэг билээ.
Д.Санжжав багш Ханхөхийгөөс тэнхимээ салган сэтгэл судлалын мэргэжилтэн бэлтгэдэг Оргил коллежийг байгуулсан нь одоогийн Нийгэм сэтгэл судлалын коллеж юм.
Д.Эрдэнэчимэг Сэтгэл зүйч үндсэн ажлынхаа хажуугаар НССК-доо Сэтгэлзүйн зөвлөгөө, Сэтгэц оношлогоо, Хуулийн сэтгэл судлал зэрэг хичээл заадаг бөгөөд түүний олон жилийн ажлын туршлагаа онолтой хослуулсан заах арга зүй нь оюутан суралцагчдад маш их үр өгөөжтэй байдаг талаар улирал бүр явуулдаг оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар илэрдэг.
Д. Эрдэнэчимэг нь Сэтгэлзүйчээс гадна өөрийн мэдлэг, чадвараа оюутан суралцагчдаа харамгүй хуваалцдаг ээлтэй багш билээ. Сургууль нь төгсөгчөөрөө бахархахын сацуу нийгмийн сэтгэлзүйг эерэг болгох үйлсэд нь амжилт хүсье!

Цагдаагийн сэтгэл судлалын салбар монголд хөгжиж эхэлсэн нь | META PODCAST S1E17 |

Цагдаагийн сэтгэл судлалын салбар монголд хөгжиж эхэлсэн нь | META PODCAST S1E17 |

Төгсөгчдийн сэтгэгдлийг доорх линкээр орж үзээрэй.

Facebook

Facebook

Facebook

Facebook

Facebook

Facebook

Facebook

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency