“ЭЕРЭГ СЭТГЭЛ ЗҮЙ БА АМЬДРАЛЫН САЙН САЙХАН БАЙДАЛ” СЭДЭВТ ОЛИМПИАД
Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит “Сэтгэл судлаач мэргэжлийн үнэ цэнэ” олимпиадыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэтгэл судлал хөтөлбөрөөр их, дээд сургуулиудад сурч буй оюутан, судлаачдын дунд уламжлал болгон 9 дэх жилдээ зохион байгууллаа.
Олимпиадын зорилго нь оюутан судлаачдын хувь хүн болон гэр бүл, нийгмийн аз жаргал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэл бүхий эерэг сэтгэл зүйн онол, арга зүй, мэдлэг ур чадварыг сорих, өөрсдийнхөө хандлага, зан үйлд эргэцүүлэл хийх, өөрийн үнэ цэнэ, дотоод нөөц боломжоо нээх, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх, амьдралын сайн сайхан байдлыг дэмжих үзэл санааг түгээхэд оршино.
Олимпиадын шүүгчээр Отгонтэнгэр их сургуулийн сэтгэл судлалын багш доктор (Ph.D), дэд профессор Ч.Сувд-Эрдэнэ, Хуулийн сэтгэл судлалын “Асхан” холбоо НҮТББ-ын тэргүүн, сэтгэл судлалын доктор (Ph.D) Ш.Номин-Эрдэнэ, сэтгэл зүйч О.Бадрал нар оролцож, тус илтгэлүүдийг хэлэлцүүлэн, илтгэлийн үйл ажиллагааг Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн хөтөлбөр чанарын албаны мэргэжилтэн Ч.Буянбилэг чиглүүлэн хөтлөгчөөр ажилласан.
Олимпиадад 18 оролцогч, 13 илтгэлээр оролцсоноос Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн онлайн 2А ангийн оюутан Х.Уянга Герман улсаас цахимаар оролцсон юм.
Олимпиадын Тэргүүн байранд Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн өдрийн 4 курсийн Д.Ариунжаргал, Э.Мөнхжаргал нар “Магтаалын үгсээр дамжуулан хүүхдийн өөрийн үнэлэмжийн түвшинд нөлөөлж болох эсэхийг судалсан нь” сэдвээр, Дэд байранд Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн эчнээ 1Г ангийн Б.Аззаяа “Эерэг сэтгэл зүй ба амьдралын сайн сайхан байдал” сэдвээр, Гутгаар байранд Дотоод хэргийн их сургуулийн 3 дамжааны сонсогч А.Эрхэмболор, Т.Номинчимэг нар “Эерэг сэтгэл зүй ба өсвөр насны төлөвшил” сэдвээр тус тус шалгарч, Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн эчнээ 2Д ангийн У.Ариунжаргал, Э.Нарандэлгэрэх, Д.Хандармаа нар “Эерэг сэтгэл зүй өсвөр нас” сэдвээр тусгай байранд шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Мөн оюутныхаа илтгэлийг сайн чиглүүлж удирдсан” Судлаач багш”-аар Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн Сэтгэл судлалын тэнхимын багш Б.Уранцацрал шалгарсан бол нийт 9 илтгэлийн 10 оюутанд мэдлэг оюунаа уралдуулан, амжилттай оролцсонд “Батламж” гардуулсан юм.

Сэтгэл судлал хөтөлбөрийн Онлайн 1А ангийн оюутан Ө.Гантуяа, О.Даваасүрэн нар Нийгмийн сэтгэл судлал хичээлийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ШУТИС-ийн харьяа Косен коллежийн оюутнуудад зориулан “Ёс зүй ба мэргэжлийн итгэл үнэмшил” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж сургуулиа сурталчлан ажиллаа.
СЭТГЭЛ СУДЛАЛ ХӨТӨЛБӨРИЙН Б.УРАНЦАЦРАЛ БАГШТАЙ 2Б АНГИ “ШИЛДЭГ АНГИ-2025”-ААР ШАЛГАРЛАА
Тус анги нь:

Суралцах идэвх, хариуцлагатай хандлага

Өндөр голч дүн

Сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцоо

Сайн үйлсийн аян, нийгмийн хариуцлагын санаачилга
зэрэг олон үзүүлэлтээрээ манлайлан, хамтын ажиллагаа, багийн эв нэгдлийн үлгэр жишээг харуулж чадлаа.
2Б ангийн хамт олон нь мэдлэг боловсролоороо төди
йгүй, хүнлэг сэтгэл, нийгмийн оролцоогоороо бусдыгаа манлайлж буй нь үнэхээр бахархалтай.
Эрдмийн мөр нь өөдрөг, эв нэгдэл нь бат бөх байж, цаашдын амжилт нь улам ихээр арвижих болтугай!

Анги хамт олноо удирдан чиглүүлсэн багш Б.Уранцацрал болон “Шилдэг анги” болсон 2Б ангийн хамт олондоо халуун баяр хүргэе!
ШИЛДЭГ СУДЛААЧ ОЮУТАН-2025
Нийгэм, сэтгэл судлалын колл
ежийн өдрийн ангийн 4-р курсийн оюутан Д.Ариунжаргал 2025 оны “Шилдэг судлаач оюутан”-аар тодорлоо.
Д.Ариунжаргал нь оюутан, судлаачдын судалгааны ур чадвар, шинжлэх ухаанч сэтгэлгээ, мэргэжлийн үнэ цэнийг таниулах зорилготой Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит “Сэтгэл судлаач мэргэжлийн үнэ цэнэ”олимпиадад “Магтаалын үгсээр дамжуулан хүүхдийн өөрийн үнэлэмжийн түвшинд нөлөөлж болох эсэхийг судалсан нь” сэдэвт судалгаагаараа тэргүүлсэн юм.

Сэтгэлзүйч нь судлаач, судалгааны арга зүйг эзэмшсэн байж байж хүний сэтгэл зүйг зөв оношилно. Э.Мөнхжаргал судалгаа, шинжилгээний чиглэлээр өөрийгөө чамгүй хөгжүүлсэн нь түүний сургуулийнхаа “Сэтгэлзүйч мэргэжлийн үнэ цэнэ” олимпиад болон бусад сургуулийн илтгэлийн уралдаанд удаа дараа амжилттай оролцсон илтгэл, өгүүллэгээс илт харагддаг.
Түүний хичээнгүй зүтгэл нь сургуулийнхаа “5 одтой оюутан” хөтөлбөрийн эзэн болголоо. Тэрбэээр 5 одны эзэн болсноор сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг авч байгаа юм. Тэтгэлэгт оюутан гэдэг сургуулийн бахархал төдийгүй аав, ээж, гэр бүлээ баярлуулсан нэр хүнд билээ.
ЭХ ОРОН ГЭДЭГ ТА БИДНИЙ ЭЛЭГ ЗҮРХЭНД МӨНХ УЯАТАЙ ЭЛГЭН ХАЛУУН МОНГОЛ МИНЬ БИЛЭЭ
Сургуулийн төгсөх ангийн оюутнууд зохион байгуулдаг “Бид эх орондоо хайртай-2025” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.
Энэ өдөрлөгт оюутан суралцагсад, багш ажилтнууд бүгд үндэсний дээл хувцсаараа гоёж оролцдог.
Энэ жил Монгол үндэстнийхээ дуу бүжиг, шүлэг найргаас унших, Уйгаржин бичгээрээ уран гоё бичих, шагай шүүрэх зэрэг төрлөөр анги, хамт олноороо баг болон өрсөлдлөө. Байр эзлүүлэхэд:


Тэргүүн байрыг Сэтгэл судлал хөтөлбөрийн 1-р дамжааны баг


Дэд байрыг багш, ажиллагсдын баг


Гутгаар байрыг Сэтгэл судлал хөтөлбөрийн 2,3-р дамжааны баг тус тус эзэлжээ.


Э.ОТГОНЗАЯА ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН БОЛЛОО
Тэрбээр Сэтгэл судлал хөтөлбөрийн 3-р дамжаанд сурдаг. Тамирчин болоод ч тэрүү маш их чармайлттай, хөдөлмөрч, хичээнгүй оюутан. Мэргэжлийнхээ чиглэлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд илтгэл бичиж хэлэлцүүлдэг. Дөнгөж оюутан болоод мэргэжлийн олимпиадад хүчээ сорьж байсан. Сургуулийнхаа оюутны зөвлөлийн гишүүн. Чөлөөт цагаараа найзуудтайгаа сэтгэлзүйн “Mind mirror” клубийг ажиллуулдаг. Амжилттай сурахын хажуугаар нийгмийн идэвхтэй байсан Отгонзаяа “Одтой оюутан” хөтөлбөрийн 5 одны болзлыг хангаж, төгсөх хүртлээ сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт эдлэх боллоо. Түүнд баяр хүргэе! Амжилтын тэтгэлгээрээ эцэг, эхийнхээ эдийн засагт хөрөнгө оруулж, гэр бүлээ баярлуулсанд нь талархал илэрхийлье!