
Biennial International Congress on Mental Health (BICOMH) 2026
Нийгэм сэтгэл судлалын коллеж (НССК)-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн багш, сэтгэл судлалын магистр Г.Жавзансүрэн нь тус сургуулийн төгсөгчидтэй хамтран Сингапур улсад 2026 оны 7-р сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Biennial International Congress on Mental Health (BICOMH) 2026 олон улсын хуралд хоёр судалгааны үр дүнг амжилттай хэлэлцүүллээ.Тухайлбал:
-НССК-ийн Сэтгэл судлалын хөтөлбөрийн төгсөгч Д.Оюунсүрэнтэй хамтран боловсруулсан “Impulsivity as a Predictor of Gambling Severity in Online Gamblers: A Six-Factor Analytical Study” судалгаа.
-НССК-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч Ц.Баянжаргалтай хамтран боловсруулсан “A Hybrid Art Therapy Intervention for Grief Processing: A Mixed-Methods Study in Adult Bereavement” судалгаа.
Тус хоёр судалгаа нь BICOMH 2026-ийн албан ёсны Poster Abstract List-д нийтлэгдсэн бөгөөд судалгааны ажлуудыг олон улсын оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлэгт оролцсон юм. Энэхүү оролцоо нь НССК-ийн багш, төгсөгчдийн хамтарсан судалгааны үйл ажиллагаа, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлж буй нэгэн чухал алхам боллоо.
Судалгааны ажилд оролцсон багш, төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
Дараах холбоосоор зочилно уу.
https://www.bicomh.com/event/2026/abstract-poster-list
Нийгэм сэтгэл судлалын коллежийн баг Монгол хүний сэтгэл зүйн онцлогийг тодруулах зорилгоор Дундговь аймагт зохион байгуулагдсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Дорноговь аймгийн “Их говийн тэмээ-2026” наадмын үеэр үзэгчид болон оролцогчдын дунд асуумж судалгаа явуулсан юм.
© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency