Нийгэм сэтгэл судлалын коллежийн багш, боловсрол судлалын магистр С.Наранзул нь “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийн хөгжил ба багшийн өөртөө итгэх итгэлийн хоорондын хамаарал” гэсэн сэдвээр хамтарсан судалгаа хийж, бүтээл нь олон улсад нийтлэгдсэн. Дараах линкээр зочилно уу. https://doi.org/10.4025/actascieduc.v48i1.77619
The relationship between professional development and teacher self-efficacy in secondary school teachers in Mongolia.
НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг Нийгэм сэтгэл судлалын коллежоос зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд нийгмийн сэтгэлзүй, зан төлөв, харилцааны талаархи онол-практикийн хөгжлийг дэмжих, холбогдох асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэх арга замуудыг хайх, олон улсын хэмжээнд мэргэжилтнүүдийн хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр явагдсан бөгөөд БНСУ, БНХАУ, ӨМӨЗО, БНТУ гэх мэт гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож хурлын үнэ цэнэ, цар хүрээг улам баяжуулсан юм.

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль жил бүр нийгмийн сэтгэлзүйн тогтвортой байдал, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жилийн “Сэтгэлзүйн боловсролын нийгмийн ач холбогдол” сэдэвт хурал их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачийн нийт 16 илтгэлийг хэлэлцүүллээ. Эдгээрээс онолын үндэслэл, судалгааны баттай байдал, хэрэгжихүйц дэвшүүлсэн санал зөвлөмж зэргийг үндэслэн шүүгчдийн шүүлтээр дараах байрыг эзлүүллээ. Үүнд:
– Тэргүүн байрыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, докторант А.Эрхэсийн “Монголчуудын амьдралын чанарт нөлөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа”;
– Дэд байрыг Шинжлэх ухааны академийн тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн ажилтан Н.Сэндэнханд, Б.Хүслэн, Б.Сарнай нарын “Гадаад төрхийн сэтгэл ханамжийн анхаарлын хазайлтад үзүүлэх нөлөөг нүдний хөдөлгөөн хэмжигч аппаратаар судалсан нь: Анхаарлын хяналтын зохицуулах үүрэг”;
– Гутгаар байрыг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш Г.Жавзансүрэн, С.Наранзул нарын “Иргэдийн эрүүл сэтгэл зүйн боловролыг хөгжүүлэхэд Сэтгэл зүйчийн мэргэжлийн бэлтгэлийн үүрэг” илтгэлүүд тус тус шалгарав.
