СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТИЙН ТУХАЙ
НССДС-д элсэн суралцагч нь төрөөс үзүүлж буй сургалтын зээл, буцалтгүй тусламжийг зохих журмын дагуу эдлэхээс гадна сургуулийн дараах тэтгэлэг, хөтөлбөрт хамрагдах боломжтой.
БАТЛАВ. ЗАХИРАЛ Др. Ч.БАЗАР
ОДТОЙ ОЮУТАН ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү “Одтой оюутан” хөтөлбөр нь Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуульд суралцагч оюутны хөгжлийг дэмжсэн тус сургуулийн брэнд хөтөлбөр мөн.
1.2. Энэхүү журмыг хичээлийн жилийн эхнээс мөрдөх бөгөөд оюутны суралцах 4 жилийн туршид хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
2.1. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн Эрхэм зорилгын хүрээнд оюутан төвтэй, үр дүнд суурилсан сургалт, оюутны хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулах сургуулийн мастер төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд оюутан суралцагсдын сурлага, идэвхи оролцоог оноогоор үнэлэн дүгнэж, үр дүнг нь “Одтой оюутан”-аар шалгаруулан урамшуулан дэмжихэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Гурав. Үнэлгээний үзүүлэлтүүд ба оноо
3.1. Дараах үзүүлэлтүүдээр “Одтой оюутан”-г дүгнэнэ. Үүнд:
– Үйл ажиллагаа сайн зохион байгуулсан /Ү+5/
– Өгсөн үүргийг маш сайн биелүүлж чадсан /Б+5/
– Сошиал идэвхжүүлэлт хийсэн /С+2/
– Онц суралцсан /О+5/
– Авьяастай оюутан /А+5/
– Өндөр ёс суртахуунтай /Ё+5/
– Гадагшаа сургуулийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон /Г+5/
– Гадагшаа тэмцээнд оролцож амжилт гаргасан /Г+35/
– Хүнлэг, соёлтой оюутан /Х+5/
– Дадлагын тайлангаа илүү амжилттай хамгаалсан /Д+5/
– Хичээл болон үйл ажиллагааны ирц /И+2/
– Манлайлагч оюутан /М+5/
– Ажилсаг цэвэрч оюутан /Ц+5/
– Төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч /Т+40/
– Бусдад үлгэр жишээч оюутан /Ж+5/
Дөрөв. Одтой оюутанг үнэлэн дүгнэх
4.1. Нийт 15 үзүүлэлтээр оноо цуглуулах ба оноо нь нэмэгдэх хасагдах зарчмаар явагдана.
4.2. Хичээл болон сургуулийн захиргаанаас албан ёсоор зохион байгуулж буй үйл ажиллагааг үл хүндэтгэх шалтгаанаар тасалсан / И-2 /, мөн ёс суртахууны алдаа гаргасан нь тогтоогдсон / Ё-5 /, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу хариуцлага алдсан / Б-5 /, хүнлэг, соёлч бус зан гаргасан нь нотлогдсон / Х-5 / зэрэгт оноог хасч тооцно.
4.3. Од нь 1-5 хүртэл байна. Хамгийн дээд одны тоо 5 байх бөгөөд 5 одтой оюутан нь тусгай урамшуулал авна.
4.4. 80 оноо цуглуулж авсан оюутан 1 одтой оюутны болзлыг хангана. Оноо нь 80-аар нэмэгдэх тусам одны тоо өснө.
4.5. Одтой оюутан нь одны тоо бүхий энгэрийн тэмдгээр бусдаас ялгарна. Сургуулийн шилдэг оюутан гэж үзнэ.
4.6. “Одтой оюутан” энгэрийн тэмдгийн эх загварыг захирал батална.
4.7. “Одтой оюутан” үнэмлэх олгоно. Энэхүү үнэмлэх нь тухайн оюутны манлайллын баталгаа болно.
4.8. Сургалтын төлбөрийн чөлөөлөлт, үнэмлэхийг сургуулийн Захирлын тушаалаар баталгаажуулна.
4.9. Зарим үнэлгээ нь хувь хүний нэр хүндтэй холбоотой учир, үнэлгээний дэлгэрэнгүйг нийтэд ил тод мэдээлэхгүй зөвхөн эхний өндөр оноотой 5 оюутны мэдээллийг сар бүр мэдээлнэ. Оноогоо сонирхсон оюутан зөвхөн өөрөө биечлэн ОХХМенежерээс мэдээлэл авна.
4.10. Үнэлгээг сургуулийн бүх багш, ажилтан, албан хаагч өгөх эрхтэй.
Тав. Одтой оюутанг сурталчлах, урамшуулах хэлбэр
5.1. Комиссын шийдвэрийг үндэслэн “5 одтой оюутан”-г тухайн жилийн сургалтын төлбөрөөс 50 хувиар чөлөөлнө.
5.2. “3 одтой оюутан” сургуулиас тусгайлан зохион байгуулах телевизийн реалити нэвтрүүлэгт оролцоно.
5.3. Нэгээс дээш одтой оюутныг хэвлэл мэдээлэл болон сошиал медиагаар сурталчлан таниулна.
© 2024 он. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency