Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль нь 1994 онд Сэтгэл судлалын Доктор, профессор Д.Санжжавын санаачлагаар Монгол Улсад сэтгэл судлалын шинжлэх ухааныг эрчимтэй хөгжүүлэх, дотооддоо мэргэжлийн сэтгэл судлаачдыг бэлтгэх зорилгоор “Хан Хөхий” дээд сургуулийн бүрэлдэхүүнд сэтгэл судлалын мэргэжлээр оюутан элсүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн.
1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн Гэгээрлийн сайдын 1999 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн №97 тоот тушаалаар бие даасан “Оргил” коллеж, 2005-2006 оны хичээлийн жилээс БСШУЯ-ны Сайдын 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №2018 тоот тушаалаар БНСУ-ын иргэн Кан Сан Соны 100 хувийн хөрөнгө оруулалттай “Энх-Орчлон” коллеж болж, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр сургалт явуулахаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Улмаар БСШУ-ны Сайдын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/194 тоот тушаалаар сургуулийн ангиллыг өөрчилж Энх Орчлон дээд сургууль болсон. 2017 онд сургуулийн нэрийг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль гэж өөрчилсөн.
2008 онд МИҮЗ-ийн №101 дэх гэрчилгээг авч магадлан итгэмжлэгдсэн. 2018 оноос ахисан түвшний магадлан итгэмжлэл хийлгэх процесс явагдаж байгаа.
2012 онд БСШУ-ны Сайдын №298 тоот тушаалыг үндэслэн 2012/28 тоот аттестатчлалын гэрчилгээ авсан. Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны гишүүн сургууль бөгөөд холбоодоос зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
© 2024 он. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency