№
|
Хөтөлбөрийн нэр |
Сургалтын хэлбэр |
Элсэгчдэд тавигдах шаардлага |
Суралцах хугацаа |
Цуглуулах кредит цаг
|
1
|
Сэтгэл судлал D031301
|
Үндсэн /өдөр/ |
Бүрэн дунд боловсрол |
4 жил
|
120+
|
Цагийн /эчнээ, цахим/ |
Дэд бакалавр, бакалаврын зэрэг |
2 жил
|
80+
|
2
|
Нийгмийн ажил
D092301
|
Үндсэн /өдөр/ |
Бүрэн дунд боловсрол |
4 жил
|
120+
|
Цагийн /эчнээ, цахим/ |
Дэд бакалавр, бакалаврын зэрэг |
2 жил
|
80+
|
СЭТГЭЛ СУДЛАЛ ХӨТӨЛБӨРИЙН /МЭРГЭЖЛИЙН/ ТАНИЛЦУУЛГА
Хөтөлбөрийн танилцуулга
Сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нь хүний сэтгэцийн үзэгдэл, зан үйлийг тодорхойлох, тайлбарлах, урьдчилан таамаглах арга зүйд суралцуулж улмаар хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд сэтгэл зүйн мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө өгөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.
Хөтөлбөрийн давуу тал, онцлог
- Сэтгэл зүйн үзэгдлийг хувь хүн, бүлэг, нийгмийн хүрээнд тодорхойлж, тайлбарлах онолын гүнзгий мэдлэгтэй болно.
- Сэтгэл зүйн үзэгдлүүдийн шинжүүдийг тодорхойлох, судалгаа шинжилгээ хийх чадвартай болно.
- Бүхий л насныханд ганцаарчилсан болон бүлгийн, байгууллагын сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулах мэдлэгтэй болно.
- Хүмүүс үр бүтээлтэй сурч, ажиллах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, харилцаагаа сайжруулах, байгаль орчинд ээлтэй зан үйлийг бий болгоход туслах гэх мэт олон чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний амьдралын бүхий л хүрээнд хэрэглэгддэг тул та мэдлэг чадвараа өдөр дутмын амьдралдаа ашиглах боломжтой.
Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал
- Аливаад шинийг эрэлхийлэх, санаачлагатай, бүтээлч хандлага, харилцааны ур чадвар;
- Бие даан суралцах зэрэг хувь хүний ур чадвар;
- Хамтран шүүн хэлэлцэх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвар;
- Сэтгэл зүйн үзэгдлийг хувь хүн, бүлэг, нийгмийн хүрээнд тодорхойлж, тайлбарлах онолын гүнзгий мэдлэг;
- Сэтгэл зүйн үзэгдлийг тодорхойлох, тайлбарлах, таамаглах, өөрчлөхөд чиглэсэн судалгааны арга зүйгээ боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг боловсруулан бичих чадвар;
- Хүүхэд, насанд хүрэгчид, байгууллага, хамт олонд бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвар;
- Мэргэжлийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах чадвар, хандлагатай болно.
Түгээмэл ажлын байр
Төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг төв, боловсролын болон бусад үйлчилгээний байгууллагууд
НИЙГМИЙН АЖИЛ ХӨТӨЛБӨРИЙН /МЭРГЭЖЛИЙН/ ТАНИЛЦУУЛГА
Хөтөлбөрийн зорилго
Нийгмийн ажлын мэргэшсэн, оюунлаг, ёс зүй, EQ -тэй мэргэжилтэн бэлтгэн гаргах
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд /PEo/
- Нийгмийн ажлын суурь мэдлэг, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх
- Хувь хүн, бүлэг, олон нийтэд үр ашигтай нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөх, хүргэх, үнэлэх ур чадвар эзэмшүүлэх
- Өндөр ёс зүйтэй, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх
- Нийгмийн түншлэл, сүлжээг өргөжүүлэх
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн /CLo/
- Нийгмийн ажлын өргөн хүрээний мэдлэг, сэтгэлгээ
- Мэргэжлийн ур чадвар, дадал хандлага
- Багаар ажиллах болон харилцааны ур чадвар 4. CDIO чадварууд
Түгээмэл ажлын байр
Төрийн болон ТББ, ОУ-ын бүх түвшний нийгмийн үйлчилгээний байгууллагуудад ажиллах боломжтой.