“CSP морьт харвааны клуб” 2026 онд байгуулагдсан. Монгол адууны өв соёлыг танин мэдэх, монголчуудын бахархал болсон өвөг дээдсийн баатарлаг уламжлал тулааны эрдмийг өнөө цагийн залуучуудад ойлгуулан таниулах, зааж сургах, морь унангаа нум сумаар харваж сурахад клубийн сургалтын гол зорилго оршино. “Хан монгол” морьт харвааны сургалтын төвийн багш Ш.Цогтхүүгээр удирдуулдаг.
“CSP үндэсний сурын харвааны клуб” 2026 онд байгуулагдсан. Монголын ард түмний соёлын үнэт өв болсон үндэсний сурын харвааны үнэ цэнэ, ач холбогдол, Монгол харваачийн ир, эр зориг, авьяас чадварыг оюутан залууст, таниулан өвлүүлж, харваачийн эрдмийн анхан шатны мэдлэг олгох зорилготой. Монголын үндэсний сурын харвааны “Алтан зурхай” төвтэй хамтран багш, дасгалжуулагч Буриад сурын Хүйхэрэй мэргэн, үндэсний сурын аймгийн мэргэн, спортын мастер Ж.Нямдаваагаа удирдуулдаг.


Нээлтэнд оролцож анхны хичээлээ үзсэн оюутнууд морьт харваа болон Үндэсний сур харвааны талаар сэтгэгдэл өндөр байсан бөгөөд цаашид анги хамт олноороо хамрагдах нь зүйтэй юм байна гэж ярьцгааж байв.
Клуб нь оюутнуудын дунд судалгаа явуулан тэдний сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа бөгөөд эхний хичээлээ үзсэн оюутнуудын сэтгэгдлээс үзэхэд цэвэр агаарт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ажлын ачаалал, стресс ядаргаагаа тайлах хийгээд монгол өв соёлоосоо суралцахад таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн үйл ажиллагаа болсноороо ач холбогдолтой байлаа.
Клубын үүд хаалга оюутнуудад нээлттэй бөгөөд өөрийн хүсэлтээр гишүүнээр элсэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Монгол өв соёлоо судалж суралцан түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье!
“Usp hiking” клуб. 2018 онд байгуулагдсан. Уг клубын үйл ажиллагааны чиглэл нь уулын спортыг бүх нийтийн спорт болгох үйлсэд нэгдсэнээр эрүүл, зөв амьдрах дадал хэвшилд суралцах, хүрээлэн буй байгаль орчноо таньж мэдэх, хайрлан хамгаалахад оршдог. Клубийн уриа нь “Зөв дадал-Эрүүл амьдрал”. 14 хоногт 1 удаа Богд 4 уулыг тойрсон багийн алхалт хийдэг. Нийт 20 орчим гишүүнтэй, алхалтад дэмжигчид нэгддэг.
- Алхалтынхаа үр дүнг сургуулийн “Эрүүл мэнд” буланд тогтмол мэдээлдэг.
- Алхалтынхаа мэдээллийг сургуулийн пэйжид тогтмол мэдээлж, оюутан залууст аялал, алхалтын ач холбогдлыг сурталчилдаг.
- Сургуулийн оюутан суралцагчид, багш, ажилтнуудыг оролцуулсан аяллыг улиралд нэг удаа зохион байгуулдаг.
- Алхалт, аяллын үеэр байгальд унасан боргоцой, мод, ур зэргийг түүн сургуулийнхаа мэдээллийн самбарын жааз хийх, “Тогтвортой хөгжлийн боловсрол” булан ажиллуулах зэрэг бүтээлч санаачилга гарган ажилладаг.
Идэвхтэй үйл ажиллагаараа манлайлж 2021 оны “Шилдэг клуб”-ээр шалгарсан.
“USP эко” клуб: Эрхэм зорилго нь: Байгаль орчиндоо ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулснаар үе тэнгийнхнийхээ хандлагыг өөрчлөх, хамтдаа суралцах, хөгжих. Уриа нь “ Клубийн уриа: Дэлхий нэг, бид 8 тэрбум. Ухамсарлаж, ухаалаг амьдаръя!”
- 2017 онд сургуулийн зүгээс “Хаягдал материалыг урлагийн бүтээл болгох нь” сургалтыг клубийн гишүүдэд зохион байгуулж, үр дүнд нь сонин, сэтгүүлийн хаягдал цаасаар жааз, цэцгийн сав, бичиг хэргийн сав хийх арга зүйд суралцан, бүтээл хийсэн. Уг арга зүйгээ бусад ангийн оюутнуудад заах сургалтыг 2 удаа зохион байгуулсан. Жааз зэрэг бүтээлүүд нь эдүгээ анги, танхимын чимэглэлд хэрэглэгдэж байна.
- Дахин ашиглах материалаар бүтээл хийх, үзэсгэлэн гаргах зорилго тавин шил, савны таглаагаар “Жаргалтай залуус” бүтээл хийн сургуулийнхаа хананд байрлуулсан.
- Сургууль, хамт олон болон олон нийтэд байгаль орчин, эрүүл мэнддээ ээлтэй үйл ажиллагаа, зөв хэвшил бий болгохыг мэдээлсэн мэдээллүүдийг хийх, олон нийтэд сурталчлах чиглэлийн дагуу сургуулийн пэйж дээр ус, цахилгаанаа хэмнэх, дугуйгаар зорчих, мод тарих зэргийн ач холбогдлыг сурталчилсан нийт 50 ширхэг постер бүтээн олон нийтэд хүргэсэн.
- Уралдаан /зураг, бүтээл, эсээ/ зохион байгуулж, дүгнэж урамшуулах хүрээнд “Mon beauty” клубтэй хамтран дахин ашиглагдах эд материалаар хувцас, гоёл чимэглэл урлан бүтээж, эх дэлхий, байгаль орчноо хог хаягдлаас хамгаалах, минимал хэрэглээг сурталчлах “Eco beauty” шоу зохион байгуулсан нь оюутан суралцагчдын талархлыг ихэд хүлээсэн болно. 2022 оны сургуулийн “Шилдэг клуб”-ээр шалгарсан.
“Usp music“ клуб: Клубын эрхэм зорилго:Оюутан залуусын хөгжмийн боловсролыг хөгжүүлэх, гитар, даралтад хөгжим сурах хүсэл зорилгыг дэмжих. Клубийн уриа: Хөгжим бол нийгмийг хүмүүнлэг болгодог!
- Клуб ажиллах тохижуулсан өрөөтэй.
- Сургалтын чиглэлээр багш болон хөгжим тоглодог оюутан бусаддаа гитар, даралтад хөгжим тоглох арга зүйг заадаг.
“Mon beauty” клуб: Эрхэм зорилго нь Залуусын гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, орчин үеийн ажил хэрэгч хүний дүр төрхийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй гоо сайхны будалтыг зөв хийж сурах ур чадварт сургах, хамтдаа хөгжих.Клубийн уриа: Гоо сайхан ертөнцийг аварна.
- Тохижуулсан өөрийн гэсэн өрөөтэй.
- Гишүүд, дэмжигчдийнхээ дунд гоо зүйн сургалт явуулах чиглэлээр 14 хоногт нэг удаа гоо зүйн чиглэлээр клубийн өрөөнд сургалт явуулдаг.
- 2018, 2019 онд сургуулийн оюутнуудын дунд гоо зүйн өдөрлөг зохион байгуулсан.
- Зорилгодоо нийцсэн сайн дурын үйл ажиллагаа, уралдаан, тэмцээнийг зохион байгуулах чиглэлээр 2022 оны 4-р сард “Usp эко” клубтэй хамтран минимал хэрэглээг сурталчлах эко шоу зохион байгуулсан нь оюутан суралцагчдад маш их таалагдсан. Оюутнууд хоёрдогч түүхий эд болон хэрэглэхгүй байгаа хуучин хувцасныхаа загварыг өөрчлөн өөрсдөө хувцас урлан үзүүлсэн энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулахаар болсон.
“Usp Mind mirror” сэтгэл зүйн клуб. Сэтгэл судлалын багш удирдан явуулдаг. Клубийн эрхэм зорилго:Онолын мэдлэгээ практикт турших, мэдлэг, чадвараа хуваалцах, бусаддаа туслах, хамтдаа хөгжих. Уриа нь “Нийгмийг эмгүйгээр эмчлэгч-чадварлаг сэтгэл судлаач больё” 2022 оны 2-р улиралд байгуулагдсан.
- Хичээл дээр үзсэн онолын мэдлэгээ практикт турших чиглэлээр хөгжих, бусаддаа зөвлөн туслах чиглэлээр багшийн удирдлага, зөвлөгөөнд түшиглэн үе тэнгийнхэндээ сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг.
- Сургуулийн пэйжид нийт 10 гаруй сэтгэл зүйн зөвлөмж бичиж нийтлүүлсэн.
- Сургуулийн нийт оюутнуудын дунд Талархлын аян, Инээмсэглэл аян, АХА тэмцээнийг амжилттай зохион байгуулдаг.
- Өдөр тутмын “Урмын үгс” хайрцаг ажиллуулдаг. 2023 оны шилдэг клубээр шалгарсан.