БАГШИЙН ХӨГЖИЛ
/2022-2023 оны хичээлийн жил/
№ |
Сургалт, хөгжлийн агуулга, нэр |
Үр дүн |
1 |
Цахим сургалтын програм, хэрэглээ | Цахим сургалтанд түгээмэл хэрэглэгддэг програмуудын талаар тодорхой мэдлэгтэй болж сургалтанд хэрэглэх практик ур чадвар эзэмшүүлэх зорилгоор шинээр ажилд оросн багш, ажилтнуудыг сургуулийн E-Uni систем дээр ажиллах сургалтыг тухай бүр хийж гүйцэтгэв. Түүнчэн интернэт орчинд Google meet талбар дээр цахим хичээл явуулах сургалтыг нийт багш ажилтнуудад явуулсан. Тус сургалтыг ХААИС-ийн багш, доктор Д.Мөнгөнцэцэг 2023 оны 4-р сард удирдан явуулсан болно. |
2 |
Блумын таксономи /bloom taxonomy/ загварын сургалт | Блумын таксономи загварыг хичээл, сургалтанд ашиглах мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтыг нийт багш нарын дунд НССДС-ийн ССНАТ-ийн эрхлэгч, докторант Б.Баярмаа 2023 оны 11-р сард удирдан явуулсан болно. |
3 |
Сурган заах арга зүй, сургалтын технологийн сургалт /цуврал/ | Сурган заах арга зүй, дидактикийн онол арга зүй, багшийн орчин үеийн хөгжлийн чиг хандлага, сургалтын технологийн талаар БЕГ-аас явуулсан цахим сургалтанд багш нар хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн. |
4 |
Оюутны үнэлгээ ба сорил боловсруулах арга зүй | Шалгалтын материал боловсруулах зааврыг шинэчлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд үнэлгээний арга зүй, тест боловсруулах арга, аргачлалд суралцуулах сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 1-р сард зохион байгуулсан. |
5 |
Сургалтын хөтөлбөр, түүний агуулга, мөн чанар | Сургалтын хөтөлбөр боловсруулах журмыг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулга, ач холбогдлын талаар Хөтөлбөрийн хорооны гишүүд нийт багш, СА-ны ажилтнуудад 2023 оны 3-р сард семинар зохион байгуулсан. |
6 |
Хичээлийн хөтөлбөр, хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалт | Хичээлийн хөтөлбөрийн загварыг багш Б.Баярмаа шинэчлэн боловсруулж багш нарт танилцуулсан бөгөөд Хөтөлбөрийн хороо дэмжиж хичээлийн хөтөлбөрийн агуулга, загварыг сайжруулах, зохих дүрэм журамд нийцүүлэх, хөтөлбөр боловсруулах арга зүйн талаар багш нарт зөвлөгөө мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан байна. /2023 оны 2-р сард/ |
7 |
БЕГ-ын Дээд боловсролын хөгжлийн албаны сургалт, семинар | ДБХА-аас зарласан сургалтыг нийт багш нар түгээх, зохион байгуулсан сургалтад хамрагдахыг зөвлөж ажиллсан ба үндсэн багш нарын 80 гаруй хувь зохих сургалтуудад хамрагдсан. |
8 |
Google draw програмын сургалт | Google draw програмыг багш нар бие даан судалж хэрэглэх ур чадвар эзэмшсэн болно. /2022 оны 10-р сар/ |
9 |
SPSS програмын сургалт | Судалгааны үр дүнг тооцоход SPSS програмыг хэрэглэх чадвар эзэмшүүлэх сургалтыг 2023 1-р сард зохион байгуулсан бөгөөд сургалтыг магистр Ё.Энхбаяр удирдан явуулсан. |
10 |
Англи хэлний дунд, ахисан түвшиний сургалт | Англи хэлний мэдлэг, хэрэглээний ур чадвараа багш нар бие даан сайжруулахаар ажилласан. Багш Ц.Шинэдолгор англи хэлний гүнзгий түвшиний танхимын сургалтанд хамрагдсан. |
11 |
Эрүүл аж төрөх, зөв амьдралын хэв маяг сургалт | Иогийн багш У.Ганчимэгийн удирдлаган дор сургуулийн иогийн танхимд эмэгтэй багш нар иогоор хичээллэж, тодорхой үр дүнд хүрэв. /2023 оны 3-4-р сар/ |
12 |
Боловсролын багц хуулиудын шинэчлэл, агуулга | Боловсролын багц хуулийн төсөл, түүний дотроос Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуулийн төслийн агуулга, найруулгын талаар захирал Ч.Базар мэдээлэл өгч хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн төслүүдэд саналаа өгөх боломжийг үр дүнтэй ашиглаж саналаа хүргүүлэхийг нийт багш нарт зөвлөв. /2023.03.11/ |
13 |
Судалгааны арга, арга зүй, боловсруулалт, судлаачийн ёс зүйн сургалт | БШУ-ны сайдын 2023 оны 04-р сарын 11-ний өдрийн А/156 тоот тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм”-ийн танилцуулга, Судлаачийн ёс зүй, зарчим сэдвээр бэлтгэсэн сургалтын материалыг цахим хэлбээр бэлтгэн 2023 оны 5-р сард нийт багш нарт өгч судлуулсан байна. |
14 |
АРА форматын хэрэглээний сургалт | АРА форматыг судалгааны ажил, эрдэм шинжилгээний бичиг, өгүүлэлд хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор хичээлийн хэрэглэгдэхүүн материалыг ХЧБА-ны менежер Л.Баярмагнай бэлтгэж 2022 оны 12-р сард багш нарт цахим хэлбэрээр хүргэж ажилласан |
15 |
Төсөл боловсруулах арга зүй | Төсөл бичих, хэрэгжүүлэх арга зүйн гарын авлагыг цахим хэлбэрээр багш нарт тараан өгч, зохих, мэдлэг ур чадвар эзэмшүүлсэн байна. /2023 оны 1-р сард/ |
16 |
Стресс менежмент сургалт | Стрессээ удирдах, хянах арга барил эзэмшүүлэх чиглэлээр ССНАТ-ийн эрхлэгч Б.Баярмаа сургалт зохион байгуулсан. /2022 оны 11-р сард/ |
17 |
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх туршлага хуваалцах ярилцлага | Сэтгэл зүйн зөвлөгөөнтий туршлага, мэдээлэл солилцож, харилцан суралцах төлөвлөөгөөний хүрээнд багш Эрдэнэчимэг 2023 оны 10-р сард нийт багш нарт сургалт зохион байгуулсан. |
18 |
Бясалгал-өөрийгөө тэнцвэржүүлэх нь | Бясалгалын мөн чанар, ач холбогдлын талаар мэдлэгтэй болж, анхан шатны техник эзэмшүүлэх сургалтыг багш С.Наранзул 2023 оны 2-р сард зохион байгуулж явуулав. |
19 |
Систем векторын сэтгэл зүйн сургалт | Систем векторын талаарх мэдээллийг нийт багш нарт хүргэж, Захирал Ч.Базар, ССНА-ын тэнхимийн эрхлэгч Б.Баярмаа, багш Ц.Шинэдолгор нар сургалтанд цахим хэлбэрээр хамрагдсан. |
20 |
Сар бүр спорт тоглоом тоглох, идэвхтэй хөдөлгөөний орчинг бүрдүүлэх | Хавар, намар спортын наадам зохион байгуулж 4 төрлийн аваргуудаа шалгаруулсан, явган аялал зохион байгуулсан, иогоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлж ажилласан байна. |
21 |
Төлөвлөгдөөгүй сургалт, семинар | Төлөвлөгдөөгүй сургалт, семинарт багш, ажилтнуудыг өргөнөөр оролцуулсан. |
© 2024 он. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency