Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийг дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх комиссын 2025 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 04 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжиллээ. Магадлан итгэмжлэлийн №20251003 тоот гэрчилгээг Боловсролын сайд П.Наранбаяр, БМИҮЗ-ийн Захирал Б.Амарсанаа, Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх комиссын дарга Б.Очирхуяг нар сургуулийн захирал доктор Ч.Базар, Сургалтын албаны дарга Э.Хоролсүрэн, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын албаны дарга Ж.Даваасүрэн, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Г.Жавзансүрэн нарт гардууллаа.
© 2025 он. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency