Үдэлтийн аялал дурсамж дүүрэн боллоо

Нийгэм сэтгэл судлалын коллежийн хамт олон жил бүр өдрийн ангийн төгсөгчдөө амьдралын шинэ алхамд нь ерөөж, баяртайгаар үдэж өгдөг сайхан уламжлалтай билээ.
Энэхүү уламжлалын дагуу Сэтгэл судлалын өдрийн ангийн 4-р курсын төгсөгчдийг үдэж өгөх, баяр хүргэх аялал амжилттай зохион байгуулагдлаа.
Сайн цагийн эхлэл болсон энэхүү аялалд сургуулийн багш ажилчид болон сургуулийн ах, эгч нар болох эчнээ ангийн оюутнууд сэтгэл зүрхээрээ нэгдэн, дүү нартаа урам зориг, баярын халуун дулаан уур амьсгалыг бэлэглэв.
Аяллын турш төгсөгчид маань дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан нандин дурсамжуудаа хүүрнэлдэж, багш нарынхаа үнэт сургаалыг сонсон, ирээдүйн зорилгоо хуваалцсан бүтээлч, халуун дулаан цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Эрдмийн их аянд дөрвөн жил цугтаа зүтгэсэн шавь нар, дүү нартаа мэргэжлийн талбарт нь гялалзсан амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Уламжлалт аялалд идэвхтэй оролцсон нийт багш ажилчид, үргэлж түшиг тус болдог эчнээ ангийн оюутнууддаа талархал илэрхийлье!
Номын цагаан зам нь өлзийтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
2026.05.23

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency