Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль жил бүр нийгмийн сэтгэлзүйн тогтвортой байдал, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жилийн “Сэтгэлзүйн боловсролын нийгмийн ач холбогдол” сэдэвт хурал их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачийн нийт 16 илтгэлийг хэлэлцүүллээ. Эдгээрээс онолын үндэслэл, судалгааны баттай байдал, хэрэгжихүйц дэвшүүлсэн санал зөвлөмж зэргийг үндэслэн шүүгчдийн шүүлтээр дараах байрыг эзлүүллээ. Үүнд:
НССДС судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг урамшуулах зорилгоор энэ жилээс шагналын сангаа өсгөж 500-700000 төгрөгөөр эхний байрны илтгэгчдийг шагнав. Түүнчлэн бүх илтгэлийг нийгмийн хүртээл болгох зорилгоор товхимол болгож хэвлэх юм.
Судлаачдийн илтгэлийг МУБИС-ийн Сэтгэлзүйн үйлчилгээний төвийн эрхлэгч, доктор, дэд профессор М.Хишиг-Ундрах, ШУТИС-ийн НХС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Н.Ариунтуяа, ахлах багш, доктор Т.Оюунбилэг нар шүүлээ.
Монгол Улсын хөгжлийн бодлого судалгаа шинжилгээнд суурилж, хөгжих болтугай.
© 2025 он. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency