“СЭТГЭЛ СУДЛААЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” IX ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль нь 1994 оноос Сэтгэл судлаач мэргэжлээр үндэсний хэмжээнд мэргэжилтэн бэлтгэж, 31 дэх жилдээ сургалт, судалгааны үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Тус сургуулийг үндэслэн байгуулагч Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит “Сэтгэл судлаач мэргэжлийн үнэ цэнэ” олимпиадыг Сэтгэл судлал хөтөлбөрөөр их, дээд сургуулиудад сурч буй оюутан судлаачдын дунд уламжлал болгон 9 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн олимпиадыг “ЭЕРЭГ СЭТГЭЛ ЗҮЙ БА АМЬДРАЛЫН САЙН САЙХАН БАЙДАЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Нэг. ОЛИМПИАДЫН ЗОРИЛГО: Оюутан судлаачдын хувь хүн болон гэр бүл, нийгмийн аз жаргал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэл бүхий эерэг сэтгэл зүйн талаарх онол, арга зүй, мэдлэг ур чадварыг сорих, өөрсдийнхөө хандлага, зан үйлд эргэцүүлэл хийх, өөрийн үнэ цэнэ, дотоод нөөц боломжоо нээх, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх, амьдралын сайн сайхан байдлыг дэмжих үзэл санааг түгээхэд оршино.
Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ: Сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутан суралцагчид.
Гурав. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Олимпиад 2 үе шаттай явагдана.
- I шатанд эерэг сэтгэл зүйн шинжлэх ухааны онол арга зүй, мэдлэг ур чадвараа сорьсон, өөрийнхөө хандлага, зан үйлд эргэцүүлэл хийсэн, өөрийн үнэ цэнэ, дотоод нөөц боломжоо нээсэн, нийгэм орчиндоо эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх болон амьдралын сайн сайхан байдлыг дэмжих үзэл санааг түгээхэд чиглэсэн судалгаа, нотолгоонд чиглэсэн илтгэлийг хэлэлцүүлнэ.
- II шатанд илтгэгч нарын дунд сэтгэл зүйн бодлого, дасгал ажиллуулах ба өгөгдсөн кейс-д анализ хийх, онолын үүдээс тайлбарлах, асуудлыг томъёолох зэрэг үйл ажиллагаа явагдана. I ба II шатны нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
Дөрөв. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Илтгэлийг Word-2016 болон түүнээс өмнөх программ ашиглан Монгол хэл дээр бэлтгэх ба дараах бүтэцтэй байна:
- Үндэслэл
- Зорилго
- Судалгааны арга, арга зүй
- Судалгааны үр дүн буюу гол агуулга
- Дүгнэлт
- Санал, зөвлөмж
- Илтгэлийн нүүр гарчгийг үсгийн 14 хэмжээтэй, Воld хэлбэрээр бичих бөгөөд гарчгийн дор судлаачдын нэрс, харьяа байгууллагын нэрсийг товчлохгүй үсгийн 10 хэмжээтэй бичнэ. Мөн оролцогчдын и-мэйл хаяг, холбогдох утасны дугаарыг бичсэн байна
- Илтгэлийн үндсэн текстийн үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 15, 2 талаасаа тэнцүүлсэн, цаасны А4 хэмжээтэй бичнэ.
- Илтгэлд хүснэгт, график, зураг оруулахгүй ба зайлшгүй шаардлагатай бол үндсэн текстийн ард хавсралт хэлбэрээр оруулж болно.
- Илтгэлийн word файлын нэрийг кириллээр илтгэгчийн нэр, доогуур зураас, гарчгийн эхний гурван үгийг бичиж endo99@gmail и-мэйл хаягаар илгээнэ үү!
Тав:САНАЛ БОЛГОЖ БУЙ ИЛТГЭЛИЙН АГУУЛГЫН ХҮРЭЭ: Оролцогч нь доорх агуулгаас өөр хүрээнд судлан бичих нь эрх чөлөөтэй.
- Эерэг сэтгэл зүй ба гэр бүлийн харилцаа
- Нийгмийн харилцаан дахь эерэг сэтгэл зүй
- Эерэг сэтгэл зүй ба өсвөр насны төлөвшил
- Эерэг боловсрол ба үр дүнтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтайгаар суралцах
- Сэтгэцийн эрүүл мэнд ба эерэг сэтгэл зүй
- Амьдралын сайн сайхан байдал ба сэтгэцийн эрүүл мэнд гэх мэт болно.
Зургаа.ХУГАЦАА:
- Илтгэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл endo99@gmail и-мэйл хаягаар хүлээн авна.
- Олимпиадыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагаас Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль дээр зохион байгуулна.
Долоо. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
1.Тэргүүн байр: Өргөмжлөл, 350 000 төгрөг
2.Дэд байр: Өргөмжлөл, 250 000 төгрөг
3.Гутгаар байр: Өргөмжлөл, 150 000 төгрөг
- Тусгай байр: Батламж, 50 000 төгрөг.
5.Оюутныхаа илтгэлийг сайн чиглүүлж удирдсан багшийг: Өргөмжлөл, 100 000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.
Оролцогч та дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл Сэтгэл сулалын тэнхимийн багш Б.Энхнаран 89652878, Б.Уранцацрал 89305500 нартай холбогдоно уу.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
НИЙГЭМ СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ