Төгсөх дамжааны оюутан С.Уранчимэг “Өөрийн минь өөр нэр” номоо өлгийдөн авлаа
“Хүн бүрт өөрийн гэсэн сэтгэл мэдрэмж, түүнээс улбаалсан өнгө, өнцөг гэж бий. Эцэг эх минь бидэнд дуудах нэрийг чихэнд минь шивнэж өгдөг ч бид өөрийн тэрхүү мэдрэмж, өнгө, өнцгөөрөө өөр нэгэн нэрийг бүтээдэг. Тиймээс хүний сэтгэл мэдрэмж гэдэг маш чухал…”
“Нийгэм сэтгэл судлалын коллеж”-ийн “Сэтгэл судлал” хөтөлбөрийн эчнээ ангийн төгсөх курсын оюутан С.Уранчимэг саяхан өлгийдөн авсан “Өөрийн минь өөр нэр” номынхоо тухай ийнхүү ярьж байна.
С.Уранчимэг нь Хилийн цэргийн 0164-р ангид Социологи, сэтгэлзүйн бэлтгэлийн ахлах ажилтан бөгөөд ажилтайгаа холбоотойгоор эх орон, нутаг ус, аав ээж, хайр дурлалын шүлэг найраг хийгээд сэтгэл судлаач мэргэжлийнхээ дагуу “Мэдрэмж” бүлгийг оруулжээ.
Тэрээр багаасаа шүлэг, зохиол оролдож тэрлэсээр ирсэн ба “Өөрийн минь өөр нэр” ном нь түүний хэвлүүлсэн анхны бүтээл юм. Цаашид сэтгэл зүйн чиглэлийн ном бүтээл туурвиж олон хүний амьдралд гэрэл гэгээ нэмэх зорилготой байгаа ажээ.
С.Уранчимэгтээ сургуулиа амжилттай төгсөхийг хүсэн ерөөе! Цаашдын ажил үйлс, бүтээл туурвил нь арвин байх болтугай!