Сонсохоос илүүг мэдэрсэн сургалт боллоо
“Нийгэм сэтгэл судлалын коллеж” нь багш, ажилтнууддаа зориулсан хөгжлийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр ИМАКО консалтинг институтын захирал Р.Лхагвадулам ээлжит сургалтыг удирдан явууллаа.
Энэ удаагийн сургалтаар:
• Манлайлах шаардлага, манлайллыг хэрхэн хэмжих
• Багийн хамтын ажиллагаа, ажилтны ёс зүй
• Хамт олны дотоод харилцаа, эс зохицлыг шийдвэрлэх арга
• Ажилтны хандлагыг эерэгжүүлэхийн ач холбогдол
зэрэг ажлын байрны өдөр тутмын бодит нөхцөлтэй уялдсан, сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилцав.
Сургалт дасгал ажил, тоглоомонд суурилсан хэлбэрээр явагдсанаараа онцлог байж, онолоор бус бодитоор мэдрэх боломжийг олгосон нь илүү ойлгомжтой, амьдралд ойр, харилцан оролцоотой байснаараа баг хамт олны уур амьсгал, хамтын ажиллагаанд бодиттой нөлөө үзүүлсэн сургалт болсон юм.
Сургалтыг удирдан явуулсан ИМАКО консалтинг институтын захирал Р.Лхагвадулам багшдаа цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!