БНСУ-ын Анян их сургуультай хамтран ажиллахаар боллоо
Өнөөдөр БНСУ-ын Анян их сургуулийн төлөөлөгчид НССК-тай хамтран ажиллахаар манай сургуульд зочилсон юм.
Хоёр сургуулийн хамтын ажил нь:
Бакалавр, магистрант, докторант оюутны солилцоо
Багш, судлаачдын солилцоо
Хамтарсан судалгаа, эрдмийн үйл ажиллагаа
Хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, воркшоп зохион байгуулах
Эрдмийн хэвлэл, хариуцсан сонирхсон чиглэлийн материал, мэдээлэл солилцох
болон бусад хамтын ажиллагааны хэлбэрүүд байх бөгөөд хамтран ажиллах санамж бичигт сургуулийн захирал, Доктор Ч.Базар гарын үсэг зурлаа.
Ийнхүү Нийгэм сэтгэл судлалын коллеж нь 1948 оноос эхлэлтэй БНСУ-ын Анян их сургуультай хамтран ажиллах болж гадаад харилцаагаа өргөжүүлсэн таатай үйл явдал болов.
2026.01.28