Манай төгсөгч Э.Баярмаагийн “Сэтгэц засал” цувралын 4 дэх дугаар тун удахгүй

Онолыг практик талаас нь харахад туслаж, амьдралд ойр ойлголт өгөх зорилгоор манай төгсөгч, сэтгэл судлаач Э.Баярмаа “Сэтгэц засал” цувралаа 2020 оноос эхлэн гаргаж эхэлсэн юм.

Энэхүү цуврал нь онол, арга зүй, техник, тест гэх мэт олон зүйлсийг багтаасан бөгөөд тэдгээрийг энгийн үг хэллэгээр амьдралын үйл явц дээр жишээлэн тайлбарлаж зурагт буулгасан нь сэтгэл судлалын суурь ойлголтгүй хүн ч уншиж болохоор хялбаршуулсан бүтээл болсноороо онцлогтой.

Түүний цуврал нь :

  1. Психодинамик сэтгэц засал
  2. Аналитик сэтгэц засал
  3. Дотоод гэр бүлийн сэтгэц засал

гэсэн 3 цуврал гарсан бөгөөд тун удахгүй ТАНИН МЭДЭХҮЙ, ЗАН ҮЙЛИЙН СЭТГЭЦ ЗАСАЛ 4 дэх цуврал нь та бүхний оюуны санд хөрөнгө оруулахаар мэндлэх гэж байна. Энэ удаагийн цувралд танин мэдэхүй зан үйлийн сэтгэц засал гэж юу болох, түүнийг практикт хэрхэн ашиглах техник, арга зүй, тест, жишээ зэргийг өмнөх цувралуудын адил хялбаршуулсан байдлаар тайлбарлах ажээ.

“Сэтгэц засал” цувралууд нь сэтгэл судлалаар суралцдаг оюутан, онолын мэдлэгээ амьдралд ашиглаж сурахыг хүссэн төгсөгч, арга зүйгээ баяжуулахыг хүсэж буй сэтгэл зүйч, сэтгэл зүй, хувийн хөгжлийн сургагч багш, сэтгэл судлал сонирхогч, өөрийгөө хөгжүүлэгч хэн бүхэнд зориулагдсан бүтээл юм.

Сэтгэл судлаач Э.Баярмаадаа мэргэжлийн төдийгүй, мэргэжлийн бус хүмүүст ч сэтгэл судлалын тухай ойлголт, онол аргазүйн үнэ цэнтэй хөрөнгө оруулж буйд нь баяр хүргэж дараа дараагийн бүтээлд нь амжилт хүсье!

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency