Нийгэм, сэтгэл судлалын коллежийн өдрийн ангийн 4-р курсийн оюутан Д.Ариунжаргал 2025 оны “Шилдэг судлаач оюутан”-аар тодорлоо.
Д.Ариунжаргал нь оюутан, судлаачдын судалгааны ур чадвар, шинжлэх ухаанч сэтгэлгээ, мэргэжлийн үнэ цэнийг таниулах зорилготой Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит “Сэтгэл судлаач мэргэжлийн үнэ цэнэ”олимпиадад “Магтаалын үгсээр дамжуулан хүүхдийн өөрийн үнэлэмжийн түвшинд нөлөөлж болох эсэхийг судалсан нь” сэдэвт судалгаагаараа тэргүүлсэн юм.
Тэрээр энэхүү судалгаанаас гадна бусад судалгаа, шинжилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэж, судалгааны идэвх, чанар, үр дүнгээрээ онцгойрсон тул “Шилдэг судлаач оюутан”-аар тодорлоо.
Д.Ариунжаргалын судалгааны ажлууд нь хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, өөрийн үнэлэмжийг дэмжихэд эерэг харилцаа, сэтгэл зүйн зөв хандлага ямар чухал болохыг онол, практикийн түвшинд харуулж байна.
Цаашид судалгаа шинжилгээндээ тууштай, мэргэжлийн ёс зүйтэй, нийгэмд бодит хувь нэмэр оруулсан чадварлаг сэтгэл судлаач болно гэдэгт итгэл дүүрэн байна.
Д.Ариунжаргалдаа амжилт хүсье!
© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency