Тэмээн дээрээс наран ойрхон

Тэмээний наадам бол зөвхөн уралдаан, үзвэр бус хүмүүсийн сэтгэлд тайвшрал, зүрхэнд нь бахархал, нийгэмд холбоо бий болгодог онцгой үйл ажиллагаа ажээ.

Нийгэм сэтгэл судлалын коллежийн судалгааны баг Монгол хүний сэтгэл зүйн онцлогийг тодруулах зорилгоор Дундговь аймагт зохион байгуулагдсан “Тэмээн дээрээс наран ойхон” өвлийн их наадам, Дорноговь аймгийн “Их говийн тэмээ-2026”  наадмын үеэр үзэгчид болон оролцогчдын дунд асуумж судалгаа явуулсан юм.

   

Наадмын үзэгчдийн дийлэнх нь энэхүү арга хэмжээг сэтгэл санааг тайвшруулж, эерэг мэдрэмж төрүүлдэг гэж хариулсан бөгөөд бараг бүх оролцогчид “Монгол хүн гэдгээрээ бахархах” мэдрэмж авснаа илэрхийлсэн байна. Тэдний хувьд тэмээний наадам нь зөвхөн нэг өдрийн үйл явдал бус, өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэх чухал хэлбэр байсаар байна.

   

Харин уяачид, оролцогчдын хувьд тэмээ нь удам дамжсан үнэ цэнэ, тэмээгээрээ бахархах,  “амьд соёл” гэдгийг судалгааны дүн харуулж байгаа бөгөөд тэмээний наадам нь хүн–соёл–байгаль гурвыг холбож байдгийн тод илрэл гэлтэй.

Судалгааны үр дүнгээс храхад соёлын арга хэмжээ гэдэг нь зөвхөн үзүүлбэр бус, олон нийтийн сэтгэлзүйн эрүүл мэнд, үндэсний дархлаа, нийгмийн эв нэгдэлд бодит нөлөө үзүүлдэг чухал орон зай ажээ.

 

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency