Сэтгэл судлал хөтөлбөрийн Б.Уранцацрал багштай эчнээ 2Б анги “Шилдэг анги-2025”-аар шалгарлаа

Тус анги нь:
Суралцах идэвх, хариуцлагатай хандлага
Өндөр голч дүн
Сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцоо
Сайн үйлсийн аян, нийгмийн хариуцлагын санаачилга

зэрэг олон үзүүлэлтээрээ манлайлан, хамтын ажиллагаа, багийн эв нэгдлийн үлгэр жишээг харуулж чадлаа.

2Б ангийн хамт олон нь мэдлэг боловсролоороо төдийгүй, хүнлэг сэтгэл, нийгмийн оролцоогоороо бусдыгаа манлайлж буй нь бахархалтай байна.

Эрдмийн мөр нь өөдрөг, эв нэгдэл нь бат бөх байж, цаашдын амжилт нь улам ихээр арвижих болтугай!

Анги хамт олны удирдан чиглүүлсэн багш Б.Уранцацрал болон Шилдэг анги болсон 2Б ангийн хамт олондоо халуун баяр хүргэе!

 

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency