Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль, Ахмадын хөдөлмөрийг дэмжих “Насны буян” нэгдсэн холбоо ТББ хамтран ажиллах Санамж бичигт сургуулийн захирал, доктор Ч.Базар, ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхцэцэг нар гарын үсэг зурлаа. Тэд хамтын ажиллагааныхаа гол чиглэлийг тэтгэвэрт гарсан хүмүүсийн сэтгэлзүйг дэмжихэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлууд руу чиглүүлэх юм. Сургалт, нөлөөллийн ажлын гол агуулга нь:
Үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн зорилтот бүлэгт төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллана.
Өнөөдрийн арга хэмжээнд БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч М.Бүрэнтөгс, Ахмадыг хөдөлмөрт дэмжих “Насны буян” нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа, НССДС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Г.Жавзансүрэн, Сэтгэл судлалын тэнхимийн багш Р.Мөнхцэцэг нар оролцлоо.
Уг төсөл хөтөлбөрийг сургуулийн зүгээс Сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэлзүйч, Гэр бүл судлаач Р.Мөнхцэцэг хариуцан хэрэгжүүлэх бөгөөд хоёр тал аль хэдийнэ зорилтот бүлэгтээ сургалтаа явуулаад эхэлжээ.
© 2025 он. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency