Сэтгэц заслын харилцаа нь бусад бүх төрлийн харилцаанаас ялгаатай. Учир нь заслын үед шууд “зөвлөх”, “заах”, “шүүмжлэх” биш, харин тухайн хүний дотоод ертөнцийг ойлгож, гүн шалтгааныг илрүүлж, өөрчлөлтийн замд нь алхам алхмаар хөтөлдөг.
Тэгвэл хүчлэхгүйгээр хэрхэн өөрчлөлт рүү хөтлөх вэ? Уг асуултанд энэхүү ном хариулна. Зөвхөн гаднаа илэрч байгаа өнгөц үг, үйлдэл бус, сэтгэлийн гүн дэх суурь итгэл үнэмшлийн түвшинд хүрч, бодол санааг өөрчлөх мэргэжлийн арга, техникээр хангана.

| Өндөр үр дүнтэй тул орчин цагт хамгийн өргөн хэрэглэгдэж буй танин мэдэхүй, зан үйлийн заслын хүрээнд олон арга техник бий. Эдгээр нь нэг л үндсэн санаанаас салаалдаг бөгөөд энэ номд тэрхүү үндсэн санаа, гол арга техникийг өгүүлнэ. Уг номыг уншсанаар танин мэдэхүй, зан үйлийн онолыг гүнзгий ойлгож, практикт зөвлөгөө өгөх, заслыг удирдан явуулах бүрэн хэмжээний арга, техникт суралцана. |
Энэ удаагийн номд онолын ойлголт 40 хувь, заслын арга техник 60 хувийг эзэлж байгаагаараа өмнөх ботиудаас илүү практик ач холбогдогдолтой боллоо. Бүлэг бүр заслын үндсэн аргад төвлөрснөөрөө давуу талтай. Мэргэжлийн нарийн ойлголтуудыг зургаар илэрхийлж, арга техник бүрийг бодит жишээгээр тайлбарласан нь мэдлэгээ практикт хэрэгжүүлэх боломжийг олгоно.
Тус номыг сэтгэл судлалаар суралцдаг оюутан, арга зүйгээ баяжуулахыг хүсэж буй сэтгэл зүйч, хувийн хөгжлийн сургагч багш, нийгмийн ажилтан, байгууллагын удирдагч болон хүний нөөцийн менежерүүд, сэтгэл судлал сонирхогч, өөрийгөө хөгжүүлэгч гээд хүнтэй харилцдаг хэн бүхэнд зориулав.
Цувралын дугаар бүр нь заслын бие даасан, тусдаа аргыг танилцуулж байгаа бөгөөд онолын төвөгтэй ойлголтыг ажил амьдралдаа шууд хэрэгжүүлж болохуйц практик өнцгөөс, гүн бөгөөд өргөн хүрээнд, сонирхолтой хэлбэрээр ойлгуулна.
© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency