World Social Work Day 2026 – Нийгмийн ажлын дэлхийн өдөр

Жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг энэ өдөр  нийгмийн ажилтнуудын хүний эрх, нийгмийн шударга ёс, сайн сайхан байдлыг дэмжих үйлсийг онцлон тэмдэглэдэг билээ.

2026 оны уриа:

“Хуваагдсан нийгмийг нэгтгэхийн төлөө найдвар хийгээд найрслыг хамтран бүтээе.”

Энэ нь:

  • Нийгмийн хуваагдлыг даван туулах
  • Хамтын оролцоо, эв нэгдлийг бэхжүүлэх
  • Хүн бүрийн дуу хоолойг хүндэтгэх
  • Найрсаг, хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээхийг уриалж байна

Нийгмийн ажилтан бол хувь хүн, гэр бүл, олон нийтийн сайн сайхны төлөө ажиллаж, нийгмийн өөрчлөлтийг манлайлагч мэргэжилтэн юм.

Манай коллеж: Нийгмийн ажлын мэргэжлийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд анхааран ажиллаж байна. Бид хамтдаа: Найдвар, найрсал, эв нэгдэлд тулгуурласан илүү сайхан нийгмийг бүтээх боломжтой.

Манай сургууль 1997 оноос хойш Нийгмийн ажил хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж буй ууган хувийн сургуулиудын нэг. Төгсөгчид маань өнөөдөр нийгмийн ажлын салбар болгонд нэр төртэй ажиллаж байна. 2023 оны хичээлийн жилээс эхлэн Нийгмийн ажлын хөтөлбөрийн эчнээ сургалтыг цахимаар явуулж буй нь хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдэд ажлаа хийнгээ орон зай, цаг хугацаанд баригдахгүй суралцаж бакалаврын зэрэг эзэмшихэд нь үр дүнгээ өгч байна.

Ингээд үе үеийн төгсөгчид, оюутнууд болон Нийгмийн ажилтнууддаа тэмдэглэлт өдрийн халуун мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье!

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency