Төгсөлтийн баярын мэнд хүргэе!

Нийгэм сэтгэл судлалын коллежийн 2025-2026 оны хичээлийн жилийн 2-р улирлын төгсөлтийн баяр амжилттай болж, эрхэм төгсөгчид маань дипломоо гардан авлаа.
Энэхүү түүхэн өдөр “Сэтгэл судлал” болон “Нийгмийн ажил” хөтөлбөрөөр суралцаж, хүмүүнлэг нийгмийн түүчээ болохоор бэлтгэгдсэн залуус маань эрдмийн аяллаа амжилттай дүүргэж, амьдралын шинэ хуудсаа нээв.
Хүний сэтгэлийн гүн дэх гэрлийг асаах сэтгэл судлаачид, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх нийгмийн ажилтнууд маань эх орныхоо өнцөг булан бүрд үнэ цэнийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Ухаан бодол, сэтгэл зүрхээ бусдын сайн сайхны төлөө зориулах төгсөгчдөөрөө сургуулийн захиргаа, багш сургалтын алба, үе тэнгийнхэн нь туйлаас бахархаж байна.
Хүн байхын ухаан, хүмүүсийг ойлгох сэтгэл зүрхийг эзэмшсэн төгсөгчдөдөө ирээдүйн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Бид нийгмийн хөгжилд өндөр оролцоотой, хүнлэг, ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ.

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency